55 дугаар тусгай сургуулийн засварын ажлыг хүлээлгэж өгнө

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах төслийн хүрээнд 55 дугаар тусгай сургууль, 63 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын явцтай танилцав. Мөн төслийн удирдагчтай цаашдын ажлуудын талаар санал солилцлоо.

55 дугаар сургуулийн засварын ажлыг “Грэйт майнинг” ХХК, 63 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг “Ган тосон” ХХК гүйцэтгэж байгаа аж. Засварын явцын ажил удаашралтай байгаа тул тавдугаар сарын 15-ны өдрийн дотор үлдсэн ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top