Амтат кофегоо чанахад ганцхан товч

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Хэрхэн амттай кофе чанах вэ?

1. Кофе

Кофег сонгохдоо аль болох хуураад удаагүй шинэ кофег сонгох нь чухал бөгөөд бүхэл үрэн хэлбэрээрээ байвал илүү сайн. Кофегоо бэлтгэхийн өмнө хэрэглэх хэмжээгээрээ нунтаглах нь үнэр амт сайтай  байхад нөлөөлнө.Мөн кофегоо зөв хадгалаж дадах нь чухал. Харанхуй, сэрүүн, чийггүй нөхцөлд уутны амыг сайтар таглаж хадгалах буюу битүү саванд хадгалах хэрэгтэй.
Кофег хөргөгчинд битгий хадгал. Учир нь хөргөлт нь үрийг чийгтэй болгохоос гадна шинэлэг анхилам үнэрийг нь үгүй болгодог.

2. Багаж хэрэгсэл

Кофег нэрэх, чанах гэх мэт олон төрлийн төхөөрөмжүүд байдаг. Эдгээр нь өөр өөрийн ашиглах заавартай байхаас гадна бэлтгэгдсэн кофе нь өөр өөрийн амтны ялгаа, өвөрмөц байдалтай.
Иймээс та өөрийн амтлах мэдрэмж, сонирхолдоо тулгуурлан хэрэгслээ сонгох бөгөөд ашиглах зааварыг нь зөв ашиглах хэрэгтэй. Мөн гол анхаарах зүйл нь багаж хэрэгсэл юм.  Мөн та кофе бэлтгэдэг машин төхөөрөмжөө зориулалтын цэвэрлэгээний бодис, содтой ус зэргээр ариутгаж цэвэрлэж байх хэрэгтэй. Кофег нэрэх үед ялгарсан тос,бохирдол, үлдэгдэл нь дараагийн кофены амтанд сөргөөр нөлөөлдөг.

3. Ус

Хүйтэн цэвэршүүлсэн ус болон савтай цэвэр усыг кофендоо ашиглана. Шүүгээгүй түүхий усаар кофег нэрэх нь кофены чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна кофены машин тоног төхөөрөмжид ч сөрөг нөлөөтэй.Кофег нэрэх усны хэм 92-95C байх нь зүйтэй. Хэт халуун ус нь кофены амт, үнэрлэг байдлын өөрчилдөг. Иймээс кофе нэрэх багаж хэрэгслийнхээ онцлогт тохируулан мөн усны хэмийг тохируулдаг.

 

 

Нойрмог байхдаа хагас дутуу кофегоо чанаад ууж болох л юм, эсвэл бүр халуун уусанд халбага кофе хийж уусгаад ч ууж болно. Та өөрийн дуртай кофегоо хэд дахин нугалсан үнэтэй авч уух уу???

Эсвэл дүрэм журмын дагуу амттай кофе чанаж уух уу? Өөрийн гараар амтат кофе чанах тийм ч хэцүү биш боллоо! 

Та ердөө ямар төрлийн кофе уумаар байгаагаа ганцхан товч дархад л хангалттай . Та өөрийн дуртай кофе болон өглөөний цайгаа бэлтгэх хамгийн  хямд амтат багцыг  NEXT ELECTRONICS –оос өнгө загварын өргөн сонголттойгоор санал болгож байна.

  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.131.246.210) 2020 оны 04 сарын 20

Krups нь манай ажил дээр байдаг ер нь дажгүй ашиглаөл байдышд :D

0  |  0
Zochin(61.156.112.35) 2020 оны 04 сарын 20

Alin sain yum boloo

1  |  0
Top