Жейден Кокс АНУ-ын Оны шилдэг бөхөөр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

Риогийн олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Жейден Кокс Жон Смитийн нэрэмжит шагнал хүртлээ. Олимпын хошой, дэлхийн 4 удаагийн аварга Алдарт Жон Смитийн нэрэмжит шагналыг АНУ-д Оны шилдэг бөхөд олгодог билээ. Энэ шагналын эхнийхийг Жон Смит өөрөө авч байжээ.

Жейден Кокс өнгөрсөн улиралд дэлхийн хошой аварга болсон. 92 кг-ийн жинд дөрөв барилдахдаа 26:0 онооны харьцаатай ялж, нэг ч оноо алдаагүй билээ. 2019 онд Кокс Панамерикийн аварга болж, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн юм.

Жейден Кокс энэ жилээс 97 кг-д шилжиж, Токиогийн олимпын эрхийн төлөө олимпын аварга, дэлхийн хошой аварга Кайл Снайдертэй өрсөлдөх болоод байгаа.

Жон Смитийн нэрэмжит шагналын эзэд

2019 – Жейден Кокс

2018 – Дэвид Тейлор

2017 – Кайл Снайдер

2016 – Кайл Снайдер

2015 – Кайл Снайдер

2014 – Тервел Длагнев

2013 – Жордан Барроуз

2012 – Жордан Барроуз

2011 – Жордан Барроуз

2010 – Ж. Д. Бергман

2009 – Жейк Герберт

2008 – Генри Сехудо

2007 – Даниэль Кормье

2006 – Билл Зедик

2005 – Толли Томпсон

2004 – Каел Сандерсон

2003 – Каел Сандерсон

2002 – Жо Уильямс

2001 – Жо Уильямс

2000 – Брэндон Слэй

1999 – Стивен Нил

1998 – Сэмми Хенсон

1997 – Лес Гатчис

1996 – Кендалл Кросс

1995 – Кевин Жексон

1994 – Мелвин Дуглас

1993 – Терри, Том Брэндс

1992 – Жон Смит

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхаа(202.55.188.93) 2020 оны 04 сарын 19

Садулэв т үз

0  |  0
Top