Гурванжингийн гүүрний урд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах модны захад гал гарчээ.

Галын дуудлагыг өчигдөр 22.12 цагт авч, 22.35 цагт бүрэн унтраасан байна.

Онцгой байдлын аврах дөрвөн анги галыг  унтраахад дайчлагдан ажиллажээ. 

Нийслэлийн онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад “Галын улмаас хүний амь нас эрсдээгүй. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top