Тоёоношима зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Мэргэжлийн сүмогийн сэкивакэ асан Тоёоношима өнөөдөр /2020.04.17/ зодог тайлснаа зарлалаа.

Цаашдаа сүмогийн холбоонд үлдэн, Изүцү ояката нэрээр ажиллах юм.

Тоёоношима 2002 оны нэгдүгээр сард сүмод элсэж, 2004 оны тавдугаар сард жюүрёо, 2004 оны Намрын тэмцээнд дээд зиндаанд дэвшиж байв. Сэкивакэ, комүсүби цолтой нийт 13 башё барилдаж, тусгай шагнал 10, кинбоши 4-ийг авч байлаа. 2010 оны Кюүшюү башёд 14 давж, их аварга Хакүхотой зэрэгцэн, халз барилдаанд ялагдаж байлаа.

2016 онд шөрмөсөө тасалж, макүшитад унасан ч хоёр жилийн дараа дахин жюүрёод дэвшиж чадсан. Өнгөрсөн Хаврын тэмцээнд макүшитагийн зүүний 2 дээр 2 давж, 5 унасан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ayush Baatarxuu(59.153.87.165) 2020 оны 04 сарын 17

Ene xuniig bi ix xundeldeg . Alivaa sportod xuvi xunii xandlaga gej tom zuil baidag shigee. Minii bodloor ix zoolon , noxorsog bas dotroo ix shartai . Sain bagsh bolood olon sain box , avarguudiig toruuleerei ! \n\n\n\n\n

0  |  0
Top