ОЛОН ӨНГӨ: Өвчин “хэлж” ирдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

“Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэсэн ойлголт, яриа энэ удаагийн цар тахалд огтхон ч хамаагүй. Хэлээд, сануулаад ирж байгааг сүүлийн үеийн тохиолдлууд улам бүр нотолж байна. Оросоос ирсэн 13 оюутнаас илэрч, өвчтэй тохиолдолын тоо аль хэдийнэ 30 хүрлээ. Эдгээрээс таван тохиолдол нь эдгэсэн гэж байгаа ч вакцин гартал бүрэн эдгэсэн гэж тайвширч болохгүй гэж өндөр хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн байгууллага анхааруулсаар байгаа. Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэнд коронавирусний сэжигтэй байдал илэрч бүх нийтийг багагүй сандаргаад авлаа. Уг өвчин дэлхий нийтээр аль хэдийнэ тархаад, улс орнууд хил гаалиа хаачихаад байсан өнгөрсөн сарын 23-ны өдөр Буриадын Улаан-Үд хотруу зорчсон гэсэн мэдээлэл ч давхар цацагдаж олны уурыг хүргэсэн. Аминаас үнэтэй, улс үндэстний эрүүл, аюулгүй байдлаас илүү ажил төрөл, аялал зугаалга гэж уг нь баймааргүй л санагдана.

Энэ үед хувь хүний ариун цэвэр, сахилга бат хамгаас чухал. Хэдийгээр хөл хориотой, хүүхэд томгүй уйдаж, залхаж байгаа нь үнэн ч үхсэнээс уйдсан нь дээр биз дээ. Дэлгүүр хоршоогоор үр хүүхдээ дагуулан хэсч, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь ихэсч иргэдийн анхаарал болгоомж суларч байна. Энэ байдлаас үүдэн маск зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр торгох, хорооны хэсгийн ахлагч нар олон нийтийн байцаагчийн статустай, торгох эрхтэй болж байгаа юм билээ. Асуудлыг ингэж хүндрүүлэх албагүй боловч хүмүүсийн урьдчилан сэргийлэлт суларч байгаа нь ийм байдалд хүргэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 16

ynen shyy ovchtei hymyys yavsan zamaa bodood yzeh heregtei oorsdoo l haiharamjgui baisniih, …

0  |  0
Top