Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2020.04.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд тар тахлын үед дизель шатахууны үнийг тодорхой хэмжээнд бууруулахыш шаардлаа.
Энэ талаар мэдээлэхдээ "Дэлхийн зах зээлд нефтийн үнэ эрчимтэй буурч байна. Энэ хүрээнд дэлхийн улс орон шатахууныхаа үнийг буулгаж байна. Бид тооцож дизель түлшийг 650 төгрөгөөр бууруулах боломж байгааг тооцоолж хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй. Дэлхий нийтэд цар тахлын аюул нүүрлэж улс орон бүр иргэдээ бодсон шийдвэрийг гаргаж , олон нийтийг эдийн засгийн аливаа дарамтаас гаргахаар эрмэлзэж байгаа энэ үед дизель түлшний үнийг буулгах шаардлагатай байна. Тиймээс дизель түлшний үнийг литр тутамд 650 төгрөгөөр буулгах үндэслэл байгаа тул энэ дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор буулгаж шийдвэрлэхийг холбогдох яамд, газарт хүргүүлж байна" гэв.

Сэтгэгдэл ( 3 )
Өнөө Содоос бензин авлаа 300 төг бууж 1500 болжээ энэ сайхан мэдээ биш гэж үү?.Одоо зах худалдааны газрууд үнээ буулгах хэрэгтэй.Бензин нэмэхэд барааны үнэ нэмдэг \nОдоо хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах газар яаж ажилдагийг харах үлдлээ.
Дизель түлшний гаалийн онцгой албан татварыг ялгаагүй тэглэхгүй болохоор гаалийн татвар байхгүй керосин оруулж ирж түлш найруулаад хамаг машин эвдээд байх юм\n
Занданшатар 4 сарын 11 нээс шатахууны үнэ буулгана гэж зарласан. Баелэлт байхгүй юм.