Харимото Исао: Сүмо шиг баян холбоо тэмцээнээ цуцалсан ч хохиролгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Японы спортын тоймч, шинжээч Харимото Исао “TBS” телевизийн өглөөний нэвтрүүлэгт оролцохдоо сүмо бөх шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар санал бодлоо илэрхийллээ.

Тэрбээр “Хаврын тэмцээнийг үзэгчгүй явуулахад гайгүй болов уу гэж санаа зовж байсан. Харин одоо нэг сүмо бөх халдвар авсан нь тогтоогдсон тул Зуны тэмцээнийг зохион байгуулахгүй, цуцалсан нь дээр гэж би бодож байгаа. Сүмогийн холбоо бусад холбоотой харьцуулахад баян, мөнгөтэй холбоо. Тийм болохоор ганц тэмцээн цуцаллаа гээд хохирохгүй” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(182.160.35.36) 2020 оны 04 сарын 14

yponchuud iim l humuus dee

0  |  0
Top