Чөлөөт бөх: Иргэншлээ солих тамирчдын хүсэлтийг зөвшөөрөхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл онлайн хурал хийж, коронавирусний улмаас өөрчлөгдсөн тэмцээн уралдааны хуваарийн талаар ярилцаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

-ДБНХ-ноос тэмцээн уралдааны шинэ хуваарь гаргахаар ажиллаж байгаа ч коронавирусний халдвар арилсны дараа ДЭМБ, ОУОХ-ноос өгөх зөвлөмжийн дагуу батлах тул албан ёсоор зарлах болоогүй байна.

-Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдсон. Нэгэнт олимпын эрхээ авсан тамирчдын эрх хадгалагдан үлдэнэ. Европ, Ази, Африк, Номхон далайн орнуудын эрхийн тэмцээн, дэлхийн эрхийн тэмцээнүүд 2021 онд явагдана. Гэхдээ 2020 онд төлөвлөсөн байсан тэр хугацаандаа (бага зэрэг өөрчлөлттэй), зохион байгуулах байсан улс орондоо явагдах юм.

-Иргэншлээ солих тамирчдын хүсэлтийг зөвшөөрөхгүй. Токиогийн олимпын дараа л авч хэлэлцэнэ.

-2020 оны зургаадугаар сарын 30 хүртэл зохиогдох байсан бүх тэмцээнийг хойшлуулсан.

-Үндэсний холбоодод ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна.

-ДБНХ-ны дараагийн чуулган есдүгээр сарын 6-нд болно. Гэхдээ халдварын байдлаас шалтгаалан, хойшлогдож магадгүй. Учир нь чуулганыг цахимаар явуулахгүй гэсэн шийдвэр гарсан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.147.33) 2020 оны 04 сарын 13

сэтгэл нь хоёрдсон бол явуулах нь зөв.сэтгэлгүй хүн манай орны төлөө юм хийхүү.авилга аваад унаад л ирнэ

0  |  0
ff(103.212.119.14) 2020 оны 04 сарын 12

chadna

0  |  0
Асуулт(172.90.243.62) 2020 оны 04 сарын 11

Нөгөө Иран бөх Монголын төлөө барилдаж чадахгүй болсон уу?

0  |  0
Top