Монгол Улсад ард түмний засаглал хэрэггүй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Монгол Төрийн тулгуур багана, төрийн бүхий л өндөр дээд алба Шаргал ордонд үйл ажиллагаа явуулж буй. Тэнд Монгол Улсын хувь заяаг эрх баригчид сөрөг хүчнээрээ хардуулж, хянуулан байж барьж суугаа. Гэтэл энэ бүгдийг орон даяар түгээж, иргэдийнхээ мэдэх, сонсох эрхийг хангах учиртай сэтгүүлчдийг маань нэг буланд “хянагч”-тайгаар хорьчихлоо.

Тэд Төрийн ордны өмчилж өгсөн булангаас хаашаа ч хөдлөх эрхгүйгээр харуул хамгаалалт руу хяламхийж сууна. Ардчилсан улсын сэтгүүлчид ийн суухдаа битүүхэндээ ихэс ахсаа алсаас харуулдана. Ихэс маань ч сэтгүүлчдийг буланд хорьсон шийдвэртээ сэтгэл хангалуун алсаас бараагаа харуулан сэвэлзэж явна. Ёстой л “Ижил заяатайд нь харагдаж, илүү заяатайд нь алагдана” гэдэг болж байна. УИХ, Засгийн газрын аль нэг гишүүнтэй мэнд мэдсэн сэтгүүлч хийморьтойдоо орж байна. Мэдээлэл авах ч бүр цаашаа хэрэг болжээ.  

Тэд сөрөг мэдээ мэдээлэл гарахаар хав дарчихаад, гайгүй эерэг мэдээллээ дэвэн дэлхийгээр нэг цацна. Ингэхдээ цахимаар, ямар ч лавлаж тодруулах боломжгүй нөхцөлд шүү дээ. Ерөөсөө Монгол Улсад хэвлэл мэдээллийн байгууллага ч хэрэггүй юм байна, сэтгүүлчид ч хэрэггүй болжээ. Ядахад өвчнөөр далимдуулаад төрийн бүх байгууллагаас хэвлэл мэдээллийн зардлыг “хэмнэж болох зардал”-д оруулан, татаад авчихсан. Тодотгож хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагыг хоолгүй болгож байна гэсэн үг.

Үүнээс харахад тэд эхлээд “хэмнэж болох зардал” нэрээр биднийг санхүүгүй болгож, дараа нь мэдээ мэдээллийн гол цөм болох Шаргал ордонд нэг булан зааж өгсөн болж, хэвлэн нийтлэх эрхийг нь чөдөрлөлөө. Одоо өвчнөөр далимдуулж, “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” болон бусад дагалдах хуулийг чангалаад өгвөл Монгол Улсад жинхэнэ утгаараа мэдээллийн байгууллагууд хаагдана гэсэн үг. Бид уг нь ийм замаар явах гэж ардчилсан нийгмийг сонгоогүй, ийм Төрийг ч сонгоогүй. Үнэн хэрэгтээ чамгүй өндөр авсан рейтингээ хадгалах гэсэн эрх баригчид хөл хориог ихээхэн далимдуулж байна. Болзошгүй өвчин дэлхийн 200 гаруй оронд тархаад байгаа ч тэд сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрхэнд халдаж харуул хамгаалалтад оруулаагүй л байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ (182.160.36.35) 2020 оны 04 сарын 11

Бид монголд 30жил ардчилал нэрийн дор анархизм л байсан.

0  |  0
Эмээ (182.160.36.35) 2020 оны 04 сарын 11

Ардчилалыг бүрэн ойлгоё гэвэл ”. Теодер Драйзерийн Америкийн эмгэнэлт яввддалзохиолыгуншиж ойлго.

0  |  0
МАН-ыг устгая(202.9.47.28) 2020 оны 04 сарын 11

МАН-ыг 2020 онд БҮҮ СОНГОЦГОО.

0  |  0
Zochin(192.82.74.216) 2020 оны 04 сарын 10

Ардчилалыг буруугаар ойлгосноос болж жинхэнэ ардчилал буланд шахагдаж. Уг нь мөнхтэнгэрээс буулгасан үндсэн хуулыг хуулж тусгах байсан. Христийн библи судрыг бурхан билүүлдэг шиг. Уг нь христийн шашин байхгүй. Христ харь гаригын хүн ...

0  |  0
Бат(202.9.46.29) 2020 оны 04 сарын 10

Сэтгүүлч нэрээр хүний нэр хүндэд халдагсад олширлоо иймэрхүү зүйлийг хэвлэл мэдээллийн эрх чөлөө энээ тэрээ гэх хэрэггүй

0  |  0
Ard(202.9.40.179) 2020 оны 04 сарын 10

Zul. Zargahkaaraa. ....

0  |  0
Top