Уул уурхайн салбарт 1042 жолоочийн ажлын байр бий

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Засгийн газраас 2010 онд гадаадаас ажиллах хүч авах квотыг тогтоосон. Тухайн компанийн хөрөнгө, ажиллах хүчээс хамааран ажилчдынх нь 50 хувь гадаад ажилчин байх ёстой гэсэн байдаг. Тиймээс энэхүү квотыг мөрдөж ажиллуулахын тулд уул уурхайн компаниудын жолооч нарыг мэргэшүүлэхээр болжээ. Үүний тулд Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт уул уурхай эрхэлдэг 41 аж ахуйн нэгжийг судалгаанд хамруулахад 1042 жолоочийн ажлын байр бий гэсэн тооцоо гарчээ. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар дамжуулан орон нутаг дахь хөдөлмөрийн биржид эдгээр жолоочдыг бүртгэх санал тавьсан ч уг ажил удаашралтай яваа аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top