Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ хүргэе.

Өнгөрсөн шөнө Увс аймгийн нийт сумдын нутгаар 1-23 см цас оржээ. Өнөөдрийн байдлаар Малчин сум 42см, Хяргас сум 46 см, бусад нутгаар 1-28 см цасан бүрхүүл тогтсон байдалтай байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 61 гарам, 52 даваа, Хайрт хааны орчимд яг одоо шуургатай, тэнгэр бүрхэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Цаашид энэ нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул онцын шаардлагагүй бол өнөө шөнөдөө энэ чиглэлд хөдөлгөөнд оролцохгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуурга шуурч байгаа тул иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү!

Сэтгэгдэл ( 0 )