Сонсголын бэрхшээлтэй иргэд МЕССЕЖЭЭР дуудлага өгөх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Нийслэлийн есөн дүүргийн сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй иргэдээс ирүүлэх яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг тусгай дугааруудад мессежээр хүлээн авах боломжтой боллоо.

Тодруулбал дараах дугаарууд руу мессэж бичсэнээр таны дуудлага мэдээллийг холбогдох албаныхан хүлээн авч яаралтай тусламж үзүүлнэ гэсэн үг юм.
 

  • Галын дуудлага 101,
     
  • Цагдаа 102,
     
  • Түргэн тусламж 103,
     
  • Шуурхай бүлэг 105

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top