Асанояма озэки болно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 22

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өнөөдөр /2020.03.22/ Осака хотод өндөрлөлөө.

Хаврын тэмцээний гол онцлог нь түүхэнд анх удаа үзэгчгүй явагдсанаас гадна сэкивакэ Асанояма озэки цол хүртэх эсэх байсан билээ.

Сүмо бөхийн холбооны дүрэмд “Комүсүби, сэкивакэ цолтой бөх сүүлийн гурван башёд нийт 33 давахад озэки цол олгоно” гэж заасан байдаг. Асанояма өнгөрсөн оны Кюүшюү башёд комүсүби цолтой 11 давж, нэгдүгээр сарын тэмцээнд сэкивакэ цолтой 10 давсан. Энэ тэмцээнд 12 давбал озэки болно гэж яригдаж байсан ч  11 давснаар нэг даваа дутсан юм. Гэвч Сүмогийн холбооноос Асаноямаг сүүлийн дөрвөн башёд 10-аас дээш давсан, тогтвортой сайн барилдаж байгаа гэж үзэн, озэки цол олгохоор шийдсэн байна. Мөн энэ тэмцээний барилдааны агуулга сайн, арслан цолтныг унагаасан нь үнэлэгджээ.

Энэ сарын 25-нд болох холбооны хурлаар албан ёсоор зарлах гэнэ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(122.201.21.14) 2025 оны 03 сарын 13

тест байб

1  |  0
Зочин(103.14.37.5) 2025 оны 03 сарын 13

Энэ нөхөр яваандах Ёкозүно болноо

1  |  0
Ярөо(103.229.123.165) 2025 оны 03 сарын 13

Япончууд аргаа барж бна даа чааваас. БУРХАН МИНЬ ЭНЭ ЖИЖИГ АРЛЫН ХҮМҮҮСТ БӨХ ХАЙРЛААЧ

1  |  0
buya(103.26.194.138) 2025 оны 03 сарын 13

Busdiin asuudal manid hamaagui. Uuriinhuu l holboodiig novshiruulahgui bvl barav hunii ymand iluu zan gargah n savaagui nohoi sarand hutsahtai adil busuu?

1  |  0
Ганаа(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

Энэ залуу үнэхээр сайн барилдсан. Хакуха, Ананд 2-ыг хоёуланг нь үндсэндээ хаясан шүү дээ. Япон шүүгчид..... \nХэрэв Монголд япон бөх монгол бөхтэй барилдаад ингэж унасан бол эсрэгээр нь шийдэх байсан байх ааэ

1  |  0
zochin(192.82.73.117) 2025 оны 03 сарын 13

ene haanahin boh yum

1  |  0
ganaa(66.181.161.118) 2025 оны 03 сарын 13

ooriinhoo holboog anhaar malaa

1  |  0
х(182.160.39.18) 2025 оны 03 сарын 13

сумогийн холбоо ингэж новшрохгүйээ. энэ чинь 32 л давсан. озэки цол олгох журам бол 33 байдаг. ядаж байхад 2 даваа нь барилдалгүй авсан байна. тэгхээр 30 даваад л озэки болж бндаа.

3  |  0
Top