Канадад амьдардаг монголчууд зургаан сая төгрөг хандивлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ.

Хандивын аяныг долоо хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна.

Энэхүү цугларсан мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top