Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн тул Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хаасан.
Тэгвэл өнөөдөр /2020.03.11/ нийслэлээс гарах зөвшөөрөл хүссэн иргэд Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ын гадна дугаарлаж, дараалал үүсгэж байгаа талаарх мэдээллийг бид шууд дамжуулан хүргэсэн билээ.
НОБГ-ын гадна ирсэн иргэд ажлын болон хувийн шаардлагаар Улаанбаатарт ирсэн, гэнэт шийдвэр гарсан тул орон нутаг руу гаа явж чадахгүйд хүрч байна гэдгийг тайлбарлаж байлаа. Тэд хувийн нөхцөл байдлынхаа талаар албаны хүмүүст тайлбарлаж, хот хооронд зорчих зөвшөөрөл хүсэж байна. Иргэдийн дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаантай тул өргөдөл, хүсэлт гаргахаас өөр аргагүй байна гэж тайлбарлаж байлаа.
.jpg)
Нийслэлээс гарах иргэдэд хэрхэн зөвшөөрөл өгөх талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Улсын онцгой комиссын хуралдаанаар өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд хот хоорондын зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Хүндэтгэн үзэх шалтгаантай буюу ар гэрийн гачигдал гарсан, албан ажлаар томилолтоор явах, мөн Хөдлөмөрийн тухай хуулийн 74.2-т заасны дагуу тусгай ажил, үүрэг гүйцэтгэх иргэдийн нотлох баримтад үндэслэн зөвшөөрөл өгч байна. Жишээлбэл, өвчтэй хүн байвал 13-ын маягт, ар гэрийн гачигдал буюу төрөл төрөгсөд нь нас барсан байвал нас барсны гэрчилгээ, албан томилолтын хуваарь, ажил гүйцэтгэх гэрээ зэрэгт үндэслэн зөвшөөрөл олгож байна.
Харин хүнсний болон ачаа тээврийн автомашины хөдөлгөөн саадгүйгээр нэвтэрч байна. Иргэдийн зүгээс “Хот руу ороод ирчихсэн хойно хязгаарлалт хийлээ. Гэр рүүгээ явмаар байна” гэсэн мэдээллийг өгч байна” гэлээ.
.jpg)
ВИДЕО ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )
say hed honogiin umnu horio tsutslahad hodooniihen bas zaluus boon boonoor orj irsen tedniig butsaagaad gert ni hariulaa guril budaagaa avsan biz hotod ch haldvar nemj avahgui sain tegehgui bol ted nar l er ni hotiig bujignuulaad baidag um bnleshd ongorhoi bolgonoor orj garaad l hii selguutseed.
ZA INGEED YANZ BURIIN SHALTGAANAAR ONTSGOI KOMISSIINKHOO SHIIDWERIIG ZURCHLUU , YAKHAARAA INGEJ KHUULI DURMIIN KHUCHIIG KHUCHGUYDUULDEG YUM BE? INGEED BAYWAL YAMAR ELENTSGIINKH NI ONTSGOI KOMISS BAYKLH WE DEE