Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор холбогдох албаны шийдвэр гараагүй байхад худалдааны төв, зах, дэлгүүрүүд хаагдана гэсэн албан бус мэдээлэлд итгэн их хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн нөөцлөх, гэнэтийн худалдан авалтуудыг хийх явдал иргэд, хэрэглэгчдийн дунд эрс нэмэгдэж байна.
Иймд, хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж, хөөрөгдөл үүсгэж буй аж ахуйн нэгж, иргэний талаарх санал, гомдлыг нотлох баримтын хамт Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаарын утсанд хүлээн авч байна. Иргэдийн санал, гомдол авах уг дугаар үүрэн телефоны бүх сүлжээнд үнэ төлбөргүй аж.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 1800-1284 утсанд барааг бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлтэй холбоотой мэдээллийг хүлээн авч байна.

Сэтгэгдэл ( 1 )
mongoliin ard tymnii amdral hynd shyydee tertee tergui hool hyns ih ondor ynetei shdee zalingiin harizaagaar….hymyys mini byy muuhai ashig honjoo harj umnii ynee nemeerei…..muuhai shdee