ZINDAA.MN сайт КОВИД-19 вирустэй холбоотой мэдээллийн сэтгэгдлийг түр хаалаа

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу ZINDAA.MN мэдээллийн сайт КОВИД-19 буюу шинэ төрлийн коронавирустай холбоотой нийтлэгдэж буй бүх мэдээ мэдээллийнхээ сэтгэгдлийг түр хугацаанд хязгаарлаж буйг нийт уншигчдадаа үүгээр мэдэгдэж байна. Түүнчлэн албан ёсны сошл хуудаст нийтлэгдсэн худал хуурмаг, олон нийтийг турхирсан сэтгэгдлийг устгах болно.


Иргэд та бүхэн КОВИД-19 вирусний халдвар, тархалтын талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэлд автахгүй байж Улсын онцгой комисс болон бусад холбогдох эрх бүхий байгууллагаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг даган энэ цаг үеийг айдаст автахгүй даван туулахыг хүсье. Мөн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар зорчихгүй байж, гараа тогтмол угааж, ариутган халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авахыг уншигчдадаа уриалж байна.

ZINDAA.MN сайтын редакц

Top