"Шөнийн цэнгээний газрууд нэг хаалгыг нь лацдахаар нөгөө хаалгаа нээчихдэг"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Нийслэлийн харьяа газруудын дарга нар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.09/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хяналт, шалгалт болон ариутгалын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр  “Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 5631 ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийн хүрээнд хяналт шалгалт хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 945 шөнийн цэнгээний газар, 321 сүм, спортын клубүүдэд хяналт шалгалт хийсэн. Түр хаах захирамжийг иргэд ухамсартайгаар хүлээн авч тогтоолыг ААН-үүдийн 80-90 хувь хэрэгжүүлж байна.

Шаардлага биелүүлээгүй ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч байна. Торгуулийн арга хэмжээ авсаар байхад дахин үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч байна. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг, шөнийн цагаар хууль бусаар захиалга авч үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд байна. Тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. 

Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн газар, ахуй үйлчилгээний 2095 газар, эрсдэл бүхий үйлчилгээ 3177 газар гээд нийт 8257 ААН-үүдэд бүрэн ариутгал хийсэн байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(202.9.46.135) 2025 оны 03 сарын 13

300 сая төгрөгөөр торгоод ! Үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцал!

2  |  0
иргэн(66.181.190.50) 2025 оны 03 сарын 13

Нууцаар ажиллаад байгаа PC-г хааж чадахгүй л байна ш дээ. Ард нь том цагдаагийн дарга байдаг гэж ярьдаг болхоор цагдаа нар нь тоохгүй байдаг биз

2  |  0
zochin(66.181.187.227) 2025 оны 03 сарын 13

manay khuuli khyanaltyn gazruudyn ajlyn arga barilyg zarimdaa oilgokhguy yum , ontsgoi baydlyn ued sanuulj bayna , urialj bayna ch gekh shig , iim nukhtsuld khamgiin khatuu shiitgel , torguuli togtookh yostoy yum baygaa biz dee , manaykh shig ukhamsar doroi ard irgedtey ulsad khatuu l baykh kheregtey

3  |  0
Top