ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ: Т.Чимгээ нарын эрүү шүүлтэд өртсөн хэргийг ШУДАРГААР шийдвэрлэх ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байсан. Тэгвэл ийм мэдээлэлтэй холбогдуулан Монголын Эмнести Интернэшнлийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисст хандан уриалга гаргасан байгаа юм. Эмнести Интернэшнлийн мэдэгдлийг хүргэе.

Хорих газарт Т.Чимгээ өлсгөлөн зарлахтай холбоотой зөрүүтэй мэдээлэл хийгдэж, олон нийтэд эргэлзээ төрүүлж байгаад Монголын Эмнести Интернэшнл санаа зовниж, хорих газарт хараат бус, хөндлөнгийн хяналт шалгалт хийж, бодит үнэнг олон нийтэд мэдэгдэхийг Хүний Эрхийн Үндэсний Комисст хандан уриаллаа.

 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр УИХ-аас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх Түр хорооны гишүүн “Т.Чимгээ нь өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн, түүний биеийн байдал тааруу байгаа” гэж мэдэгдсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Т.Чимгээгийн биеийн байдал нь хэвийн ... өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна. 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 2017 оны 5-р сарын 11-нд 0/154 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчсөн зүйл заалт байгааг сануулж, хүн өөрийн сонголтоор хийж буй үйлдлээ ойлгон өлсгөлөн зарлах нь хүчирхийллийн бус аргаар үзэл бодлоо илэрхийлж буй үйлдэл тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 211.2-р заалтаас “өлсгөлөн зарлахыг хориглоно” гэсэн хэсгийг хасахыг зөвлөмжилсөн байдаг.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа дээрх заалтыг хэвээр хадгалж, хоригдол өлсгөлөн зарлахыг хориглосон нь аливаа хэлбэрээр хоригдож буй этгээдийг зүй бус харьцаа, эрүүдэн шүүгдэх эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.  

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд хорих ангид өлсгөлөн зарлах нь хоригдлын хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт, шаардлага гаргах, тодорхой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх,  эрх, эрх чөлөөг нь зөрчиж байгаа асуудлыг төрийн холбогдох байгууллага, олон нийтийн анхааралд хүргэх зүй ёсны арга хэрэгсэл хэмээн тооцогдож, хамгаалагдсан байдаг.

Хорих газарт өлсгөлөн зарлахыг хуулиар хязгаарлах нь хоригдлын үзэл бодлоо илэрхийлэх, хүсэлт шаардлагаа үр дүнтэй шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаад зогсохгүй өлсгөлөн зарласан хоригдлыг түүний хүсэл зоригоос гадуур төрийн эрх бүхий байгууллагаас хүч албадлага хэрэглэн эмчлэх, албадан хооллох боломжийг олгож, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх явдлыг өдөөж, нөхцөлдүүлдэг  хэмээн Эмнести Интернэшнл үздэг.  

Дэлхийн Эрүүл Мэндийн Холбооны Өлсгөлөн зарлах тухай Мальтийн 2017 оны тунхаглалд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ухааран ойлгох чадвартай этгээдээс төрийн холбогдох байгууллагын сөрөг үр дагавар бүхий шийдвэр, үйл ажиллагааг эсэргүүцэн, тодорхой хугацаанд хоол хүнс, тэжээлээс татгалзахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд өлсгөлөн зарласан этгээдийн зөвшөөрөлгүйгээр албадлагын эмчилгээг хийх нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүйг тунхагласан байдаг.

Иймд Монгол Улсын Улсын Их Хурал, Засийн Газар  эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх үйлдлийг нөхцөлдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг яаралтай эргэн харж, өлсгөлөн зарлах нь үзэл бодлоо илэрхийлж буй нэг хэлбэр бөгөөд энэ эрхээ эдлэснийхээ төлөө хэн ч зориуд шаналал учруулах аргаар хүчээр хоол тэжээл өгөх мэт хэрцгий зүй бус харьцаанд өртөхгүй байхыг баталгаажуулах ёстой.

Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын болоод бусад этгээдийн эрүү шүүлтэд өртсөн гэх бүх хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бий болгож, шударга шүүхээр хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж,  үр дүнг олон нийтэд мэдээлэхийг  шаардаж байна.   

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зандан(202.9.46.77) 2025 оны 03 сарын 13

энэ 3 уг нь нухчихсан юм байна лээ бид жаахан шоу хийчихсэн юм аа уучилаарай

1  |  0
иргэн(59.153.112.54) 2025 оны 03 сарын 13

Яагаад ч сэтгэлд буухгүй юм.хөхүүл хүүхэдтэй хүүхэн хөдөөний жирийн залуу хоёроос иым хэрэг үйлдэх зүрх зориг авхаалж самбаа гаоах уу. Элбэгдоржийн гарын нөхдүүд гэтэл зодож хэрэг хүлээлгэчихээд бартмттхй гээд баых юм.

1  |  0
дорж(202.9.40.23) 2025 оны 03 сарын 13

Гол нөлөөлөх хүн нь ерөнхийлөгч.Хэний талд байгаа юм бэ

1  |  0
Ах лам(66.181.161.28) 2025 оны 03 сарын 13

Хусчихсан юм бишүү

1  |  0
зочин(66.181.160.78) 2025 оны 03 сарын 13

Одоо суллаач ээ. Эсвэл дахиад арван иргэнийг зохион байгуулсан санаачилсан санхуужуулсэн хамжсан хэргээр хилсээр ял тулга.

2  |  0
Zochin.(103.10.23.118) 2025 оны 03 сарын 13

Er ni bol Battulga,Nyamdorj 2 hudlaa humuus gedeg ni tsaghugatsaa unguruh tusam il bolood bna.Ene 2huniig daraa daraachiin songuuliar ni uurchluh heregtei bololtoi.Ingej davhar baritsaand orson humuus hezee ch sh7darga yosiig togtooj chadahgui yum bna.Ard tumen uhaarah tsag boljee.

1  |  1
Зочин(66.181.161.122) 2025 оны 03 сарын 13

Энэ Нямдорж яагаад таг болчив

1  |  0
No(46.114.7.137) 2025 оны 03 сарын 13

Яагаад эрүүдэн шүүсэн нь батлагдаад хэрэг эргэлзээтэй болоод байгаа вэ гэхээр эргээд энэ хүмүүсийг буруутай гэж шүүсэн хүмүүс хэрэгт унаад хүн гүтгэсэн хэрэгээр явчих гээд байгаа болохоор л ...\nИчсэн хүн хүн алга гэдэг шиг юм болоод байгаа байх

2  |  0
орхон(66.181.161.84) 2025 оны 03 сарын 13

баттулгын но хурцын гарт байна даа тэгээд яаж ч чадахгүй байна

2  |  0
irgen(31.165.215.200) 2025 оны 03 сарын 13

Shudarga bus shyygchidiig zeverlehgui bol ard tymen zovoh l um baina

1  |  0
Su ah(202.179.24.254) 2025 оны 03 сарын 13

МАНАН гаас томилогдсон шүүгчид прокурорууд ерөнхийлөгч ерөнхий сайд УИХ н ларга гишүүд гээд бүгд хэрэггүй хүмүүс тэднийг зөвхөн авилга хээл хахууль нэгтгэдэг. Тэд мөнгөнд боолчлогддог. Тэд эх орончид биш. Тэд зөвхөн худлаа ярьж янз бүрийн дүрд тоглодог. \nТэлэнд битгий хууртаарай монгол ахан дүүс нараа

2  |  0
Иргэн(192.82.71.34) 2025 оны 03 сарын 13

Эрүүдэн шүүч хэрэг хүлээлгэсэн нь батлагдаад худал гүтгэсэн Амгаланбаатар нь үнэнээ хэлээд байхад яагаад шоронд байлгаад байдаг юм бэ энэ чинь шүүх прокурарын завхрал мөн шүү дээ

5  |  0
Иргэн(103.212.116.193) 2025 оны 03 сарын 13

Хууль шүүхийн байгууллагын ялзрал авлигал хээл хахуулийг эзэд та нар хүний төлөө биш! Эх орон газар нутаг ард түмний төлөө бүүр биш гэдэг нь энэ салбарын үйл ажиллагаа үйлдлээр тод харагдаж байна! Энэ хэлмэгдсэн хөөрхийлөлтэй хүмүүсийг цагаатгах сэтгэл байхгүй юу лалруудаа

2  |  0
Zochin(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

МАН АН аас томилогдсон Eрөнхийлөгч нар бүгд адилхан хэрэгүй

3  |  0
Zochin(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

МАН АН аас томилогдсон Eрөнхийлөгч нар бүгд адилхан хэрэгүй

1  |  0
Чимэддорж(182.160.34.1) 2025 оны 03 сарын 13

Т.Чимгээ Содномдаржаа нарыг суллах сонирхол Ерөнхийлөгч Х.Баттулгад яагаад байхгүй байгааг иргэд одоо жагсаж байж тодруулах хэрэг гарч байна. Ерөнхийлөгч Баттулга Элбэгдоржийн үргэлжлэл гэдгийг олон хүн гэрчилж ярьж байна Шүүгч нарыг солих юмбол өөрийн нь идэж уусан ноцтой хэргүүд хөврөх бололтой. Тийм учраас энэ хүн шүүгч нарыг бахрьцаанд авах биш өөрөө барьцаанд нь сууж байгааг бид ойлгож эхэллээ.

4  |  0
zailo(192.82.68.116) 2025 оны 03 сарын 13

shaaa sha

1  |  0
zochin(66.181.184.165) 2025 оны 03 сарын 13

huniig tamlaj hanadaggui nyamdorj elbegdorj saikhanbileg hurts nar uhel deer uulzana shu ta nartai

1  |  1
Top