Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б. Ууганбаяраар ахлуусан Ажлын хэсэг Чингис хаан олон улсын нисэх буудлын хилийн нэвтрэх бүс болон гүний хяналтын бүс шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах хяналт, шалгалтыг хийлээ.
Хяналт, шалгалтыг Чингис хаан олон улсын байгууллагын Шуурхай штабтай хамтран зохион байгуулж, хэд хэдэн арга хэмжээг авч ажилласан юм. Олон улсын нисэх буудлын үдэх, угтах хэсэгт хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, олон улсын болон дотоодын нислэгийн урсгалыг тусгаарлалаа. Мөн зорчиж буй зорчигчдын халууныг хэмжих, халуунтай иргэдийг зорчуулахгүй байхыг анхааруулж, үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )