Чөлөөт бөх: Франк Чамизо Дэлхийн шилдэг бөхөөр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил тус холбооноос шилдэг бөхчүүдээ урьд өмнө байгаагүй өндөр шагналаар шагнасан.

Эрэгтэй чөлөөт бөхийн шилдгээр Италийн Франк Чамизо шалгарлаа. Тэрбээр энэ жил гурав дахь удаагаа Европын аварга болж, ДАШТ-ий финалд шалгаран, чансааны оноо олгох Италийн тэмцээнд алт, Туркт мөнгө, Болгарт хүрэл медаль хүртсэн билээ.

Оны шилдэг болсноо сонссон Чамизо “Би аз жаргалтай байна. Гэхдээ 100 хувь биш. Дэлхийн аварга болж чадаагүй болохоор 80 хувь л баяртай байна. Би дэлхийн аварга болохын төлөө л бэлтгэл сургууль хийдэг” гэж ярьжээ.

Франк Чамизо 30 мянган швейцар франкийн шагнал хүртэх бол хоёрдугаар байрт орсон дэлхийн аварга Жейден Кокс (АНУ) 20 мянга,  гуравт шалгарсан Гено Петриашвили (Гүрж) 10 мянган франкийн шагнал авч байгаа юм.

Сонгомол барилдааны шилдгээр Унгарын Виктор Лоринц шалгарч, Японы Шинобү Ота удаалан,  оноо тэнцсэн Украины Жан Беленюк, ОХУ-ын  Муса Евлоев нар гуравдугаар байрны шагналаа хуваан авах боллоо.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Оны шилдгээр АНУ-ын Тамира Менсах тодорлоо. Түүний ард Киргизийн Айсула Тыныбекова, Германы Элин Роттер Фоккен нар бичигджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa (83.252.80.51) 2020 оны 01 сарын 03

Orhon baih l baisan daa

0  |  0
Top