Хакүхо Осаки хотод хандив өргөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын 28-нд Мияги мужийн Осаки хотод хандив өргөлөө. Осаки хот өнгөрсөн аравдугаар сард Хагибис хар салхинд өртөж, их хэмжээний хохирол амссан хот. Энэ хотод “Миягино” дэвжээний бөхчүүд тойргийн барилдаан хийх зэргээр шефийн харилцаатай байдаг.

Хакүхо хар салхины хохирлыг хурдан шуурхай арилгах үйлсэд хувь нэмэр болгон, Кюүшюү башёгийн эхний өдөр даваад авсан шагналын мөнгөө бүгдийг нь хандивлажээ.

Осаки хотын дарга Ито Ясүшид хандиваа гардуулан өглөө

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ai(202.9.46.212) 2019 оны 12 сарын 30

Lalaraa mongold handiv orgooch

0  |  0
Top