Футзалын хоёрдугаар түвшний дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Азийн Хөлбөмбөгийн Холбооны футзалын дасгалжуулагчийн зэрэглэлүүдийн нэг "Futsal level 2" сургалт Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны сургалтын танхим болон футзалын ордонд үргэлжлэн явагдаж байна.

Сургалтыг АХБХ-ны сургагч багш, Малайзын футзалын мэргэжилтэн Чьев Чун Ёон удирдан явуулж буй. Онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа энэ сургалтад, өмнө зохиогдсон "Level 1" сургалтаас ахисан түвшний хичээлүүдийг орж байгаа юм. Монголын Хөлбөмбөгийн холбооны футзалын улирал арванхоёрдугаар сард эхлэх бөгөөд үүнээс өмнө шүүгч, дасгалжуулагчид сургалтдаа идэвхтэй хамрагдаж байна.

"Футзалын хоёрдугаар түвшний дасгалжуулагчийн сургалт" энэ сарын 24-нд хаалтаа хийнэ. Харин арванхоёрдугаар сарын 02-06-ны хооронд МХБХ-ны байранд ОУХБХ-ны шүүгчийн сургалт болох билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top