ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хилээр нэвтрүүлэхийг завджээ

2019 оны 11 сарын 01

Монгол Улсын иргэн З нь 2019.10.22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн, импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

Эдгээр сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байжээ.

Тус компани нь БСШУСЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. 

Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтад саатуулаад байна.

Эх сурвалж: Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч(202.9.44.123) 2019 оны 11 сарын 02

БСШУС-ын яамны эрх бүхий албан тушаалтнууд жилийн жилд сурах бичгийн тендер шалгаруулалтыг хууль бусаар хийж,хэвлэх чадваргүй,хэвлэлийн компанигүй нөхдөд хэвлэх эрх өгч, тэдгээр нөхөд нь БНХАУ-д хэвлүүлж тендерийн мөнгө иддэг явдлыг хэзээ зогсоох вэ?Үүнийг АТГ шалгаж буруу этгээдэд Хуулийн хариуцлага хүлээлгэх цаг болсон бус уу!!!

0  |  0
Top