"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнг цагдан хорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. 

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган, цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 30-нд гаргажээ.

Ц.Даваацэрэн нь 2012-2016 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашиж байсан бөгөөд тус компанийн ТУЗ-ийн 2016 оны арваннэгдүнээх сарын 23-ны өдрийн 23-р дугаар тогтоолоор түүнийг чөлөөлж байсан юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.22.14) 2019 оны 11 сарын 03

Энэ утсан хуухэлдэй захирал нэртэй байсан болхоос элбэгдорж захирал хийж байсан. Энэ жижигхэн хулгайч хунийг ажилгуй болгох хулгай хийхээс оор зуйл эрдэнэтэд хийгээгуй.харин 49 хувийг луйвардах ажлыг бэлтгэж огсон

0  |  0
trtr(202.9.44.15) 2019 оны 11 сарын 02

hunii gar hul boljdee. huurhii

0  |  0
zochin(185.39.141.62) 2019 оны 11 сарын 01

erdenet vildvert . unuudur . . tsag tsagiin zahirluudiin bugs dolooj undiisen . tvmen ayushiin batmunh geech huvsguliin jargaliin 1 nuhur ...unuudur davaatserengiin orlogch bolchihson bvh hor nairuulan hulgai hiij .bui .. nymdorj tvvniig tomilson buguud . . nymdorjid . huvsguliin gishvvn enhamgalan sanal bolgosonoor . . erdenet vildvert batzandan nymdorj bold geed . bvgd deermee . hulgaigaa . arhiviin ustgal . zorigiin aluurchdiin talaar . bvgdiig nuutslan . buzariig vildseer ...

0  |  0
зочин(103.26.195.238) 2019 оны 11 сарын 02

Элбэгдорж Эрдэнэтийн 49%-ийг авах гэж энэ хүнийг их холын бодолтой тавьсан гэдэг юм билээ. Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн аж.

1  |  0
Top