С.Баатаржав: Үүрэн телефоны компани, зочид буудлуудыг шалгана

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд өнгөрсөн шөнө 700 гаруй хятад иргэнийг саатуулсан. Баривчлагдсан эдгээр хятад иргэдэд 10 мянга гаруй гар утасны карт, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер байсан юм. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын удирдлагууд Засгийн газрын өнөөдрийн /2019.10.30/ хуралдаанд танилцуулсан юм.

ЦЕГ-ын дарга С.Баатаржавын өгсөн мэдээллийг хүргэе. 

ЦЕГ-ын дарга С.Баатаржав гүйцэтгэх ажлын талаар “Хуулийн хүрээнд хяналт шалгалтыг явуулж байна. Тагнуулын байгууллагын ажил тусдаа, цагдаагийн байгууллагын ажил тусдаа гэсэн зүйл байхгүй. Энэ хэрэг дээр тагнуул, цагдаагийн байгууллага хамтарч ажиллана. Манай ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг шалгаж байна. Зарим нэг үүрэн телефоны оператор компанийг шалгана.

Саатуулсан хүмүүс "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" гэсэн дөрвөн зочид буудалд байрласан байсан. Эдгээр зочид буудлуудын үйл ажиллагааг мөн шалгана. Дээрх 700 гаруй иргэд анх байсан байрандаа байгаа. Бичиг баримт, бусад зүйлийг шалгаж байна. Зохион байгуулсан хүмүүсийг шалгаж, бусад иргэдийг нь албадан гаргана. Урьдчилсан байдлаар мөрийтэй, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхлэх зорилготой байсан нь тогтоогдсон. Аялал жуулчлал, бизнесийн визээр орж ирсэн хүмүүс болохыг мөн тогтоосон. Хөдөлмөр эрхлэх зорилготой орж ирсэн нэг ч хүн байхгүй” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(150.129.143.67) 2019 оны 10 сарын 31

Teneg gar ve hereg hiisen china nuudaa shalgaach.

0  |  0
Би(85.85.41.207) 2019 оны 10 сарын 30

Визтэй орж ирсэн хүмүүсээ хянаж чадахгүй ингэж бөөнөөрөө үлдэж байхад визгүй орж ирэх хүмүүс нь өдөртөө тэр хаалгаараа буцна гээд байгаа биз шадар сайд нь. Ёстой үлгэр байлгүй. Яаж ийгээл үлдэнэ шдээ

0  |  0
Top