С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЙЛАН: Аллагын дараа "ЗАХИАЛАГЧ"-ыг илрүүлэх олон хувилбар яригдаж байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангийн ерөнхий дүгнэлтээс ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг судалж, дүгнэлт гаргасан байдаг.


-ЗАХИАЛАГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА НОТОЛГООНЫ НУУЦЛАЛ- 

Одоо үргэлжилж байгаа “Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны баримт нотолгоог агуулж байгаа тул хэрэг үйлдсэн алуурчдыг мөрдөн шалгасан үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын газраас өгөх боломжгүй хэмээн төлөөлөгчдөд Прокурорын орлогч мэдээлсэн. "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааг ТЕГ хариуцан явуулж байгаа бөгөөд анхан шатны мөрдөх ажиллагааны явцад гарсан алдааг засахыг хичээж байгаа хэмээн тагнуулын газрын дарга тайлбарласан. Тэрбээр Прокурорын газрын хяналтын дор ТЕГ, АТГ-ын дотоод хянан мөрдөх үйл ажиллагааны үр дүнд ПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг нотолсон. Энэ мөрдөн шалгах ажиллагааны дүнд ТЕГ-ын удирдлага асан Батын Хурц болон дээрх гурван байгууллагын нийт есөн ажилтныг ажлаас нь чөлөөлж баривчлан хорьж байгааг Д.Гэрэл дарга нотолсон.

ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны эхэн үеийн алдааны тухай үзэл бодлоо төлөөлөгчидтэй солилцов. Аллага болсны дараа онолын хэд хэдэн хувилбар яригдсан ч тэднээс зөвхөн нэгийг нь сонгож мөрдсөн. Энэ онол нь огт магадлалгүй байсан учраас мөрдөн шалгах үйл ажиллагааг буруу чиглүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотой дээд түвшний хэд хэдэн албан тушаалтнууд төөрөгдүүлэх байдлаар хэргийг хаалгахаар шахалт үзүүлж байсныг Д.Гэрэл онцлон тэмдэглэв. Өмнөх ПГ мөрдөн шалгах үйл ажиллагаанд зохих хяналтыг тавилгүй харин ч хэргийг хариуцаж байсан мөрдөх баrт сохроор итгэж орхисон. Тэрбээр мөн мөрдөх баг зохих мэргэжлийн чадваргүй, багийн ахлагч нь зураач хүн байсан гэдгийг хэлэв. Зохих мэргэжлийн шаардлага хангаагүй түүнд хэргийг яагаад даалгасныг ТЕГ ойлгохыг хичээж байлаа.

Хэргийг шийдвэрлэхээр ПГ, ТЕГ ойр хамтран ажиллаж байгаа гэсэн дүгнэлтэд төлөөлөгчид хүрсэн. Гэвч “Захиалагч"-ийг мөрдөж олох ажлыг ТЕГ өнөөг хүртэл хариуцаж байгааг хийгээд энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд шударга, ил тод байдал хангагдаж байгааг ПГ ямар түвшинд хянаж байгааг ойлгож чадсангүй.

Нууцаас гаргах зарлиг хэргийн мэдээллийн 98 хувийг задалж байгаа ба үлдсэн 2 хувь нь тагнуулын эх үүсвэртэй холбоотой болохыг дахин нотолсон. Шүүхийн тогтоолд буй эх сурвалжуудын нэр, хувийн мэдээллийг дарсан байдлаар үлдсэн баримтуудыг задлах боломжийг ТЕГ хэлэлцэж байгаа талаар ноён Д.Гэрэл төлөөлөгчдөд мэдэгдэв. Тэрээр энэ саналыг дэмждэг ч агентлагийн бусад өндөр албан тушаалтнууд дэмжихгүй байгааг онцлов. Хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг болох тул хэргийн 98 хувийг задлах Засгийн газрын тогтоолыг хамааралтай бүх талууд хүндэтгэхийг ноён Д.Гэрэл цааш нь цохон тэмдэглэв.

Түр хороо нь баримт бичигтэй танилцах ПГ-ын зөвшөөрөлгүй хэмээн мэдээлснээс харвал нууцаас гарсан баримт бичиг үзэх эрхийг аль байгууллага хариуцан олгож байгааг төлөөлөгчид тогтоох боломжгүй байв. Хорооноос 2018 оны 8 дугаар сард ПГ-тай харилцаж байсанд үндэслэн нууцаас гарсан баримт бичигтэй танилцах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь болохыг төлөөлөгчид санаж байв. Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн "Захиалагч"-ийг мөрдөн олох ажиллагаа үргэлжилж байгаа тул нууцаас гаргах Засгийн газрын тушаал гарснаас үл хамаарч хэд хэдэн баримтыг дэлгэхгүй хэмээн Прокурорын орлогч төлөөлөгчдөд удаа дараа мэдэгдэв.

Хамтран ажиллаж байгаа гэсэн ч ПГ болон ТЕГ хоорондоо зөрүүтэй мэдэгдэл өгсний төлөөлөгчид анзаарав. Дээрх эрх бүхий байгууллагуудын аль нь ч үйл ажиллагаагаа ил тод явуулаагүй, мөн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл хуваалцахыг хүсэхгүй байгаа нь төлөөлөгчдөд илт байв. Мөн "Захиалагч"-ийг мөрдөн шалгах үйл ажиллагаа гэдгээр мөрдөн байцаалтын тухай мэдээллийг хэрэг үйлдсэн этгээдэд харуулахгүй байх зорилгоор ашиглаж байжээ гэсэн дүгнэлтэд Төлөөлөгчид хүрэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.22.176) 2019 оны 10 сарын 27

Захиалагчдын захиалгаар тагнуулчдыг гудамжинд гаргаад бүр ял өгөхөөр улайрч бх шиг,нууц ажилтнаа ил гудамжинд гаргачихдаг Монгол улс

0  |  0
Elbeg(202.55.188.94) 2019 оны 10 сарын 28

Elbeg EE Ahaas sain todruulah heregtei tuhai ued erenhiilogch baisan songuulaar Zorgiin hergiig ilruulene gej garch irsen bolohoor tuhain hergiig sudlaj ajiglasan bailgui dee gants garts ene bna

1  |  0
Хх(103.229.121.230) 2019 оны 10 сарын 27

Элбэгдорж зохион байгуулсан нь ойлгомжтой юм биш үү

1  |  0
usa(202.179.24.209) 2019 оны 10 сарын 27

gonchigdorj bas baisan gesen

0  |  1
Top