Нийтлэлчид
ТВ8
Өглөөний сонин
Аудио зохиол
Зиндаа Сэтгүүл
Mobile TV
Даваа
2026.08.17
Эхлэл
Улс төр
Сонгууль-2024
5Ш АЖИЛЛАГАА
Ерөнхийлөгч
Парламент
Засгийн газар
Намууд
Яамд
Гадаад харилцаа
Жиг жуг
Эдийн засаг
10 их наяд & Хэрэгжилт
Шинэ сэргэлтийн бодлого
Санхүүгийн зах зээл
Онцлох сэдэв
CEO
Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?
Байр суурь
Бизнес
Байгаль эх, хариуцлагатай уул уурхай
Мегатөсөл
Хөрөнгө оруулалт
Экологи
Дэлхийн зах зээл
Нийгэм
Welcome To Mongolia
Бидний нэг
Барилга, бүтээн байгуулалт
Боловсрол
Эрүүл мэнд
Олон өнгө
Цахим чагнуур
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, Аялал жуулчлал
Шинжлэх ухаан
Уул уурхай
Хууль
Эрэн сурвалжлах
Халуун сэдэв
Эрх зүй
Баримт, тайлбар
Хэргийн газраас
Шүүхийн танхим
Хавтаст хэрэг
Дэлхий
Хөрш орнууд
Дэлхийн тойм
Сонин хачин
Тэд бидний тухай
Алдартнууд ба амьдралын дүрэм
Халуун цэг
Улс төр & Эдийн засаг
Шинжлэх ухаан & Технологи
Дуулиант сэдэв
НААДАМ-2026
Спорт
Esport
Парис 2024
БТСУХ-ноос мэдээлж байна
Багийн спорт
Үндэсний спорт
Бөхийн төрлүүд
Тулааны спорт
Оюуны спорт
Өвлийн спорт
Урлаг
Хөгжим
COP17
Өдрийн хөтөч
Зурхай
Үйл явдал
Долларын ханш
Цаг агаар
Life Style
Зурхай
Өрнийн зурхай
Дорнын зурхай
Орон нутаг
Дорноговь
Дундговь
Орхон
Өмнөговь
Хөвсгөл
Архангай
Баян-Өлгий
Булган
Баянхонгор
Говь-Алтай
Говьсүмбэр
Дархан-Уул
Дорнод
Завхан
Сэлэнгэ
Төв
Увс
Ховд
Хэнтий
Сүхбаатар
Өвөрхангай
Багануур
Засгийн газрын өнөөдрийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ
З.Тэмлүүн
|
Zindaa.mn
2019 оны 10 сарын 23
Хуваалцах
Жиргэх
Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 29-31-ний өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Хуралдаан харилцан итгэлцсэн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой юм.
Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хуулийн зохицуулалтууд тодорхой бус, амьдралд нийцэхгүй байгаа учир Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэн зохицуулах шаардлагатай гэж үзжээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас гадна хуулбарлаж хууль бусаар орлого олох нь эрс нэмэгдсэн. Иймээс зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөл зэргийг нарийвчлах шаардлагатай болжээ.
Гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. 2019 оны 10 дугаар сарын байдлаар манай улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулаад байна.
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж байгаа Макаогийн иргэн байхгүй. 2018 онд Макаогаас 127 иргэн, Монгол Улсаас 175 иргэн харилцан зорчжээ.
2019 оны III улиралд Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтан, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 96-аас дээш хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ.
Мөн улиралд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 6014 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 5776 иргэний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн байна. Иргэд төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээ, нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ихэвчлэн ханджээ. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байхыг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Хуваалцах
Жиргэх
Холбоотой мэдээ
Хархорум фестивалийн дараа байгальд юу үлдэх …
2026 оны 08 сарын 15
ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын…
2026 оны 08 сарын 15
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган т…
2026 оны 08 сарын 15
“Carrefour Classic” брэндийн хуурсан газрын с…
2026 оны 08 сарын 15
Л.Энх-Амгалан: Сэтгэл зүрхний боловсролыг цэц…
2026 оны 08 сарын 15
Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн…
2026 оны 08 сарын 15
Нэгдүгээр ангийн элсэлтийн ЦАХИМ бүртгэл эхлэ…
2026 оны 08 сарын 15
Ц.Анандбазар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг ДАРАМ…
2026 оны 08 сарын 15
Талийгаач охины цогцсыг шатааж, газарт булсан…
2026 оны 08 сарын 15
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалт, Иргэ…
2026 оны 08 сарын 15
ТАНИЛЦ | Улсын дугаарын тэгш, сондгойгоор зор…
2026 оны 08 сарын 15
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mal…
2026 оны 08 сарын 14
Сэтгэгдэл (
0
)
Илгээх
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MOBILE TV
Б.Дашпүрэв: Зарим шатахуун нийлүүлэгч компани өнөөдрийг…
Яамд
| 2026-08-14
Б.Дэлгэрсайхан: Бидэнд өөрсдийн хүчээр хөгжих боломж ба…
Засгийн газар
| 2026-08-14
"СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуула…
COP17
| 2026-08-14
Хар тамхи допаминтай ямар хамааралтай вэ?
Бусад
| 2026-08-05
Унадаг дугуй, мопед, суррон хулгайд алдагдсан гэх 166 д…
Бусад
| 2026-08-04
Р.Энхтүвшин: Бага тунгаар хэрэглэсэн ч тархинд хүчтэй н…
Бусад
| 2026-08-03
АҮЭБЯ | АИ92 шатахуун 15 хоногийн, дизель түлш 20 хоног…
Яамд
| 2026-07-30
ЦЕГ | БГД-ийн "Голден парк" хотхоны гадаа болсон зодоон…
Нийгэм
| 2026-07-30
АУДИО ЗОХИОЛ I МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 12-р бүлэг (Чингис …
Аудио зохиол
| 2026-07-29
Top
Сэтгэгдэл ( 0 )