NBA: 38 орны 108 легионер тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Өнөөдөр өглөө Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лиг "Торонто Рэпторс” – “Нью-Орлеан Пеликанс”, “Лос-Анжелес Клипперс” – “Лос-Анжелес Лейкерс” багуудын тоглолтоор эхэллээ.

Багуудын мэдүүлэгт 38 орны 108 легионер бичигдсэн байна. Канадаас 16 тоглогч байгаа бол Австралиас ес, Францаас найм, Хорватаас долоо, Сербиэс зургаан сагсан бөмбөгч байгаа нь хамгийн олонд тооцогдож байна. Хамгийн олон легионертой баг нь “Даллас” бөгөөд долоон гадаад тоглогчтой.

2016/17 оны улиралд 113 легионер, 2017/18 онд 42 орны тоглогч лигт хүчээ сорьсон нь рекорд амжилт юм.

Өнгөрсөн жил гадаадын тоглогчид лигт гарч байгаагүй өндөр амжилт үзүүлсэн билээ.

— MVP Грек тоглогч авсан;

— Хамгаалалтын шилдэг тоглогч франц;

— Хамгийн дэвшилттэй тоглогч нь камерун;

— Шилдэг шинэ тоглогч нь словен;

— Лигийн аваргын цомыг америкийн биш цорын ганц баг нь авсан.

ДАШТ-д АНУ-ын шигшээ түүхэндээ хамгийн муу үзүүлэлттэй оролцсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top