Суарес “Барса”-гийн түүхэнд 4 дэх мэргэн бууч боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 20

Каталоны “Барселона” баг өчигдөр Испанийн аваргын тэмцээний есдүгээр тойргийн тоглолтод “Эйбар” багтай таарч, Гризманн, Месси, Суарес нарын гоолын ачаар 3:0 ялсан. Энэ гурван довтлогч анх удаа хамтдаа нэг тоглолтод гоол оруулж байгаа юм.

Уругвай довтлогч Суаресийн энэ гоол түүний “Барса”-гийн төлөө хийсэн 184 дэх гоол байлаа. Ийнхүү Луис таван жилийн дотор Каталоны багийн түүхэн мэргэн буучдын жагсаалтын 4-т бичигдэж эхэллээ. Түүний дээр Ладислав Кубала, Сесар Родригес, Лионель Месси нар л бичигдэж байна.

“Барса”-гийн шилдэг 10 мэргэн бууч

1, Лионель Месси – Аргентин,  2004 оноос тоглож байна, 605 гоол

2, Сесар Родригес – Испани, 1942–1955 он, 232 гоол

3, Ладислав Кубала – Унгар, 1950–1961, 194 гоол

4, Луис Суарес – Уругвай, 2014 оноос хойш, 184 гоол

5, Хосеп Самитьер – Испани, 1919–1932, 184 гоол

6, Хосеп Эскола – Испани, 1934–1949, 167 гоол

7, Паулино Алькантара – Испани, 1912–16, 1918–27, 143 гоол

8, Самюэль Это'о – Камерун, 2004–2009, 130 гоол

9, Ривалдо – Бразил, Brazil  1997–2002, 130 гоол

10, Мариано Мартин – Испани, 1940–1948, 128 гоол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2019 оны 10 сарын 21

Суарес Суарес САЙХАН АМЬТАН ШҮҮ ДЭЭ

0  |  0
Top