"Марко Поло-Орчлонгийн элдэв сонин" мюзиклийн талаар мэдээлэл хийж байна

2019 оны 10 сарын 02
Алдарт аялагч Марко Пологийн "Орчлонгийн элдэв сонин" номноос сэдэвлэсэн найруулагч Г.Ган-Очирын бүтээл “Марко Поло” дорнын мюзикл Үндэсний урлагийн их театр тайзнаа ирэх сарын 4-ний 19:00 цагт нээлтээ хийнэ.
 
Тус дорнын мюзиклын үйл явдал аагим их цөлийн дундуур хөврөх алдарт өрнө дорныг холбосон торгоны замаас эхлэх бөгөөд Монголд цоо шинэ үзэгдэл, орчин цагийн уран бүтээлийн тэсрэлт болохоор бүтээл аж.Ташрамд дурдахад, Марко Поло 1272-1289 оны хооронд 17 жил монголын төрд алба хаахдаа хааны бие төлөөлөгчөөр олон улс оронд очиж байсан нь хожим гайхамшигтай тэмдэглэл бичүүлэх үндэс болсон юм. Полог нутаг буцахад Хубилай хаан түүнтэй хамт Ил хаанд Хөхчин гүнжээ илгээж байжээ.
 

ШУУД ҮЗЭХ
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top