Д.Цогтбаатар: Би сандал, ширээтэй зууралдаад суугаад байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

УИХ-ыг тараах албан бичигт гишүүд гарын үсэг зурж эхэлжээ. Тэрхүү албан бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг гарын үсгээ зурсан гэх мэдээлэл бий. Эл асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзаж, тодрууллаа.

Тэрбээр "Хэрэв зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэж үзээд, олон нийт УИХ-ыг тарах ёстой гэдэг асуудлыг хөндөж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төрийн шийдвэр гарах аваас дэмжинэ. Би хувьдаа сандал, ширээтэй зууралдаад суугаад байхгүй. Ард түмэн дүнгээ тавих ёстой. Юу хийж чадаж байна, чадахгүй байна гэдэгт нь дүнгээ тавих л хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа эгзэгтэй цаг үед УИХ өөрөө хариуцлага хүлээдэг байх асуудалд анхаарч ажиллах ёстой. Түүнээс хариуцлага хүлээнэ, хүлээнэ гэж хэлчихээд хариуцлагагүй ажиллаад байж болохгүй" гэх тайлбарыг өглөө.  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hyyhnee(103.26.194.145) 2019 оны 09 сарын 18

yag esregeeree ene hynii ajil hsngaltgyi baigaa diplomatuud ne har tamhinii heregt holbogdood baihad sain duraaraa ogtsroh heregteishyy dee Ta tegj chadah uu Helsrn ugnii chine hatyilt ene l baih bad Offdhorchin bizdee .gwmgyi tsarailsan gemtwn ?

1  |  0
zochin(185.39.141.46) 2019 оны 09 сарын 17

ene hvn ... cv batbold ... . aluurchin. munkhorgil .... enhamgalan eldevochir heed nvvrs husagchid . zuuh shahahchid . opshorchin tonuulchdiin bvlegt niilchihsen yavsan ni sayhan daa ... elbehdorj olugchinii hvh vlgej heden zoos tsugluulj . opshordoj aljsan baidag .. nymdorjiin hvvg yaamandaa bois bolgood . tomilogdon ambansaiduud . . haylaga shidej ...... sharhaa har tamhi borluulan oldog tuhai . anhbayr shineer tomilogdson . elchin saiduudiig bvgdiig ni nuuvchind oruuldag gar utas face bvgdiig ni ustguuldag tuhai ..

0  |  0
Offshorchin(98.113.248.233) 2019 оны 09 сарын 17

Muu ofshorchin eh orniihoo toloo yum hiihuu? Zailaa! Enenees oor hun oldono oo! Yor ni ulsiin ih hurliig taraagaad offshorchin bolood ene aihtar bayachuud geed bgaa humuusees negiig ch gargahgui shuu!

0  |  0
иргэн(202.21.115.126) 2019 оны 09 сарын 18

Харин хамгийн их зууралддаг хүн яаж ингэж хэлж чадаж байна.Чамаас болж гадаадад манай нэр хүнд яаж унаж байгаа г юу гэх бэ?

1  |  0
Иргэн(66.181.182.218) 2019 оны 09 сарын 18

Уг нь энэ эрхэм чадалтай шударгадуу хүн шиг санагддаг. Улс төрчдөөс харьцангуй голтой нь доо

1  |  0
zochin(185.39.141.46) 2019 оны 09 сарын 17

zailaavh . hulgaich opshorchin

0  |  0
Top