Сэлэнгэд 3000 га талбайг хамарсан түймэр гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Ногоон толгой гэдэг газар 3000 орчим га талбайг хамарсан томоохон ойн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар ОБЕГ-ын шадар ахмад Н.Нямхорлоогоор ахлуулсан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ-ын албан хаагчид, орон нутгийн иргэд нийлсэн 109 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Одоогоор түймрийн урд хэсэг буюу Ногоон толгой гэдэг газрын зүүн урд талаас зүүн тал хүртэл Сэлэнгэ аймгийн ОБГ-ын байдлын газрын дөрвөн бүлгийн албан хаагчид, түймрийн зүүн хэсэг буюу Бэрхийн гавын урд талаас баруун тал хүртэл Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ОБГ-ын албан хаагчид цурманд оруулахаар ажиллаж байгаа аж. Харин түймрийн хойд хэсэг буюу Очирбатын хонхор, баруун хэсэг буюу Бандийн нуур гэдэг газрын түймрийг цурманд оруулсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top