Таканофүжи туслах бөхөө зоджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

“Чиганоүра” дэвжээний жюүрёо зиндааны бөх Таканофүжи дагуул бөхөө зодсон хэрэг илрэн гарлаа. Хэрэг наймдугаар сарын 31-нд болсон бөгөөд есдүгээр сарын 2-нд зодуулсан бөх дэвжээнээсээ оргож, гэртээ харьжээ. Чиганоүра ояката хэргийн нягтлан шалгаад холбоонд мэдэгдэж, Таканофүжиг Намрын тэмцээнд барилдуулахгүй, дэвжээнээс гарч болохгүй гэсэн шийтгэл оноогоод байгаа аж.

Таканофүжи өнгөрсөн оны гуравдугаар сард мөн дагуул бөхөө зодсон хэргээр нэг тэмцээнд орох эрхээ хасуулж байв.

Такагэнжи, Таканофүжи гэсэн ихэр хоёр цолтой бөх ард түмний талархлыг хүлээж байсан ч Таканофүжи хайр даасангүй. Өнгөрсөн жилийн хэргээс хойш нэг жил, таван сарын дараа давтан хэрэг үйлдлээ. Тиймээс холбооноос удаан хугацаагаар барилдах эрхийг нь хасах, магадгүй зодог тайлуулах шийтгэл оноож магадгүй байна.

Сүмогийн холбооны хэвлэл  мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката “Давтан үйлдсэн болохоор хүнд шийтгэл оноох болно. Холбооноос дэглэлт, зодооныг таслан зогсоох арга хэмжээ авч байх үед энэ хэрэг гарлаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ить(202.179.24.75) 2025 оны 03 сарын 13

Ер нь энэ бөх хүмүүүс нэг л ойворгон юмаа

3  |  1
b(66.181.161.64) 2025 оны 03 сарын 13

mongol sumochdiin erhiig hassanaa tsairuulah gej hudlaa baga zindiaanii ireeduiguu buhuu shiitgej bgaan

1  |  2
Увсынханаас боллоо(122.201.31.114) 2025 оны 03 сарын 13

УВСЫНХАНААС Л БОЛЛОО

2  |  2
O(202.126.89.234) 2025 оны 03 сарын 13

Mongol yumuu ene 2

1  |  0
Zz(87.88.160.18) 2025 оны 03 сарын 13

Erguu uhruudiig bugdiig ni huu 1 ch uher buu uldee

1  |  0
Zochin(49.0.212.45) 2025 оны 03 сарын 13

Mongol sumo chid ch bulgan suultei yumaa

1  |  2
Ананд(202.9.42.99) 2025 оны 03 сарын 13

За, тийм байх аа. Ах дүү хоёр юм уу, аймаар адилхан харагдаад байсан юм аа. Ихэр юм байж.

3  |  1
Buya(73.93.153.122) 2025 оны 03 сарын 13

Yaadag zulch ve!

3  |  0
Dashitirskhirouhamsa(59.153.114.47) 2025 оны 03 сарын 13

Uuruu ix zoduuldag baijee

6  |  0
Close menu