Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр Дэлхийд тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ XXI чуулган БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж, тус холбооны гишүүн 154 орны зочид төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн хурлаар холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд шинэ ерөнхийлөгчөөр Мали улсын иргэн Хамане  Нианг сонгогдлоо. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ОУСБХолбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай байсан бөгөөд оролцогч орнуудын 100 хувийн санал авсан байна.
 


Мөн чуулганаар өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, “FIBA AWARDS Ceremony” шагнал гардуулах ёслол зохион байгууллаа.

5Х5 ТӨРӨЛ

Шилдэг охидын баг / U18/

1. АНУ  2. Испани 3. Франц

Шилдэг хөвгүүдийн баг / U18/

1. АНУ  2. Канад   3. Литва

Шилдэг эмэгтэй ангилал /насанд хүрэгчид/

1. АНУ  2. Испани  3. Австрали

Шилдэг эрэгтэй ангилал /насанд хүрэгчид/

1. АНУ   2. Испани  3. Франц

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн  охидын баг

1. Герман 2. Самоа 3. Беларусь

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн  хөвгүүдийн баг

1. Эстони 2. Израйль 3. Словен

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн  эмэгтэй баг

1. Нигер  2. Виржиний арал 3. Парагвай

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн эрэгтэй баг

1. Монтенегро 2. Голланд 3. Эстони
 

Харин сүүлийн үед сагсан бөмбөг сонирхогчдыг татаад байгаа 3х3 төрлөөр Монгол улс дэлхийн чансааны ГУРАВДУГААР байранд Орос, Хятад улсуудын араас бичигдлээ.  

2017-2019 онд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн улсаар МОНГОЛ улс нэрлэгдсэн бахдам үйл явдал тохиолоо.

Монгол Улс анх удаагаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцох боломжтой болоод байгаа нь манай 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг билээ. Манай шигшээ олимпын эрхийн төлөөх тэмцээнүүддээ эрэгтэй, эмэгтэй бүх насны багууд оролцож байна гэж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top