“Катар 2022”: Хятадын шигшээ баг 9 гадаад тоглогчтой болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

“Хятадын хөлбөмбөгийн холбооноос 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтын өмнө гадаадын 9 тоглогчид иргэншил өгч, багтаа тоглуулахаар боллоо” гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Хятадын хөлбөмбөгийн холбооны тэргүүн “Бид Катарт очмоор байна. Гадаадаас авах тоглогчид энэхүү богино хугацааны зорилтыг биелүүлэхэд тус болно. Хэрэв бид урьдчилсан шатны дараагийн шатанд шалгарвал ахиад хэд хэдэн гадаад тоглогч авах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ нь манай холбооны урт хугацааны зорилго биш, гадаадаас авах хөлбөмбөгчдийн тоонд хязгаар тавих болно” гэж мэдэгдсэн байна.

Энэ зун Бразилын Элкесон Хятадын иргэн болж, нэрээ Аи Кесен болгон сольсон байгаа. Харин Хятадын шигшээ багийн анхны легионер нь "Арсенал”-ын уугуул Нико Еннарис болсон билээ.

Итали дасгалжуулагч Марчелло Липпи Хятадын шигшээ багийн дасгалжуулагчийн албанд дахин томилогдохдоо тавьсан гол шаардлага нь гадаад тоглогчдод иргэншил олгох явдал байлаа. Украины “Шахтёр” багт гялалзаж байсан Бразилийн Алекс Тейшейра удахгүй Хятадын иргэн болох гэнэ. Алекс Тейшейра “Васко да Гама”, “Шахтёр” багуудад тоглож байгаад 2016 онд 50 сая еврогоор Хятадад ирж байлаа.

Ирэх сарын эхээр эхлэх “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Хятадын шигшээ баг Сири, Филиппин, Мальдив, Гуамтай нэг хэсэгт ороод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top