ПСЖ “Реал”-ын саналыг зөвшөөрсөнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Францын ПСЖ, Бразилын шигшээ багийн тоглогч Неймарын хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Неймарыг хуучин баг “Барселона” нь авах гэж оролдож байгаа ч францчууд тэдэнтэй наймаа тохирохгүй байгаа.

Өчигдөр Испанийн бас нэгэн том баг болох “Реал” Мадрид ПСЖ-д Неймарын төлөө 100 сая евро, дээр нь Гарет Бэйл, Хамес Родригес, Кейлор Навас гэсэн гурван хөлбөмбөгчийг өгөх санал тавьсан ч Францын баг татгалзлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top