“Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин”-д монгол сэтгүүлч саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Жил бүр FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос "Оны шилдгүүдээ" шалгаруулж, “The Best”шагналыг олгодог билээ. Энэ жилийн "The Best FIFA Football Awards 2019" шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх есдүгээр сарын 23-нд Италийн Милан хотын "Scala” театрт болох юм.

Оны буюу 2018-2019 оны улирлын шилдгүүдийн төлөө ФИФА-ийн гишүүн 211 орны шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч нар, мөн ФИФА-д бүртгэлтэй хөлбөмбөгийн талаар бичдэг мэргэшсэн сэтгүүлчид, мөн фанатууд саналаа өгөх эрхтэй байдаг билээ. Гэхдээ ФИФА-ийн тусгай комиссоос шалгаруулсан нэр дэвшигчдээс сонгох ёстой байдаг.

Монголын спортын сэтгүүлчдээс энэ жил "Таван цагариг" сонины сурвалжлагч Ц.Энхтүвшин дөрөв дэх удаагаа саналаа өглөө. Тэрээр Виржил Ван Дэйк, Роналду, Месси гэсэн дарааллаар саналаа өгчээ. Түүний хэнд санал өгснийг харна уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top