17 настай хүү барилга дээр ажиллаж байгаад амиа алджээ

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын дээрээс өчигдөр /2019.08.20/ 17 настай эрэгтэй хүүхэд унаж, нас баржээ.

“Тайм констракшн” ХХК-ийн захиалгаар “Титан таур констракшн” ХХК, “Ти Жи К” ХХК-иудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд баригдаж байгаа цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол гарсан байна. Талийгаач өндрөөс лифтний хонгил руу унасан гэв.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр талийгаач Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай байсан бөгөөд тус барилгад туслах ажилтнаар ажиллаж байжээ.

Зуны амралтаар хүүхдүүд сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлийн мөнгө олох гэж ажил хийх нь элбэг байдаг. Гэхдээ барилгын ажилд буюу хүнд нөхцөлтэй ажлын байрны орчинд насанд хүрээгүй буюу хүүхэд ажиллуулах нь хориотой юм.

ВИДЕО ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Супер Удай(66.181.189.172) 2025 оны 03 сарын 13

ТЕРЕЕРЕЙ

1  |  0
Zaya(103.229.123.208) 2025 оны 03 сарын 13

Taiwan tsagt iim olon hun... manaihnii heneg gui zan ayulgui bda l hanguulahgui dee

1  |  0
Zochin(64.119.21.219) 2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltugai unen zubuur hergiig shiidej uguusei gadnii nuluugui boloh vii dee ger buld ni gun emgenel ilerhiilii

1  |  0
ее(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

еревдмеер юм бэ дээ.даанч харамсалтай.ум мани бадмэ хум, ум мани бадмэ хум, ом ами дэва хри, бурханы ариун орноо хурдан терех болтугай

1  |  0
zochin(66.181.161.87) 2025 оны 03 сарын 13

Harin hvv niigem ingej l hvnii amiaar togloj bn.Hichneen hicheeliin heregslel beltgeh baisan ch yadnee ene baiguulgan hungun shingen ajil ugch boloogvi ymuu daa.Ene baiguulga yah gej 18 nas hvreegvi hvvhdiig ajild awch undur dawhart ajiluulsan ym be

1  |  0
zochin(103.26.194.43) 2025 оны 03 сарын 13

haramsaltaigaar dvvgee aldsandaaa mash gomdoltoi bnaa

2  |  0
zochin(103.26.194.43) 2025 оны 03 сарын 13

Vnen zovoor ni shalgaad ogooroi

1  |  0
Зочин(64.119.20.193) 2025 оны 03 сарын 13

Мэргэжлийн хяналт ажлаа хийгээч барилгуудыг шалгаач Уйлдвэрчний эвлэл юу хийж байна

2  |  0
zochin(66.181.187.217) 2025 оны 03 сарын 13

ERSDELTEY BISH KHORYOTOY SHUU

2  |  0
Top