Өнөөдрөөс нутаг орноо чөлөөлөхөөр “дайлаар мордож” буй жагсагчид буу шийдэм хэрэглэхээ ч нуухгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

“Барын базалт” гэдэг шинэ нэр томъёог Монголын улс төрд оруулж эх орон газар шорооныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй хэмээн зарлаад байгаа  “Гал үндэстэн” холбооны жагсагчид энэ хаврын улс төрийн гол тоглогчид байлаа. Ерөнхий сайд С.Батболдтой уулзах хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй учир Төрийн ордон руу нум сум тавьж цонх хагалан сануулга өгснийхөө дараа тэд ОХУ-аас ирж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг замаас нь тосон уулзана гэсэн ч бас бүтэлгүйтсэн.  Тэд төлөвлөсөн ёсоороо дараагийн ажиллагаа болох  нутаг орноо чөлөөлөх ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо. Эзэн богд Чингисийн цэргээ удирдаж байснаар хүмүүсээ аравтын системд хуваарилан  Хангайн нурууны бүс нутаг, Сэлэнгийн сав газар, Хэнтийн нурууны ай саваар олборлолт явуулж буй уул уурхайн компаниудад тулган шаардах бичиг өгөх гэнэ. Тэд Дархан аварга, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнийн санаачилсан урт нэртэй хуулийн хүрээнд хамаарах бүхий л уул уурхайн компаниудыг хаахаар шийдвэрлээд байгаа ажээ. Холбооныхны тавьсан тулган шаардалтыг биелүүлэхгүй бол буу шийдэм ч хэрэглэж магадгүйгээ газар шорооныхоо төлөө тэмцэгчид нуухгүй байна.

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top