Тэсвэр хатуужлын спорт болох Триатлоны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 2019 оны долоодугаар сарын 26-27-ны баасан, бямба гарагт Архангай аймгийн Өгийнуурт болох гэж байна. Тэмцээнийг Монголын Триатлоны холбооноос зохион байгуулж явуулах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, БТСГ тус тус оролцох юм.
.jpg)
Тэмцээнийг ОУТрХ-ны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) спринт зайд явуулж, элит, өсвөр үе, сонирхогчдын Age group эрэгтэй, эмэгтэй төрлөөр, мөн багийн холимог буухиа, сонирхогчдын Try-Tri уралдаан (эрэгтэй, эмэгтэй) гэсэн төрлөөр явуулна.
Тэмцээний зай:
Ø Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
Ø Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
(20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас)
Ø Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
Ø Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
Энэ удаагийн УАШТ-д манай улсын шилдэг триатлончид бүгд оролцохоос гадна Ёкохамагийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдах гэж байна. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )