“Нөгөө ах” Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Олон нийтэд “Нөгөө ах” нэрээр танигдсан таксины жолооч С.Алтантулгад өнөөдөр /2019.07.08/ Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд "Хөдөлмөрийн хүндэт медаль" гардууллаа.

С.Алтантулгыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч хэмээн шагнал гардуулах үеэр танилцуулж байсан юм.

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээх үеэр ийнхүү С.Алтантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль" хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээж(64.119.23.11) 2019 оны 07 сарын 16

Энэ хүн яадаг хүн бэ ,юун нѳгѳѳ ах вэ

0  |  0
Az(66.181.161.8) 2019 оны 07 сарын 12

Mundag ah shvv zaluuchuud bid nar suraltsah heregtei

0  |  0
Зочин(203.91.116.118) 2019 оны 07 сарын 12

энэ ах нь яадаг ах вэ. тэгээд.

2  |  0
Зочин(59.153.85.97) 2019 оны 07 сарын 15

Эмгэнэл!!!

1  |  0
Top