Р.Батбаяр: Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар Б.Хурцын талд шийдвэр гаргасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Улсын Дээд шүүхээс саяхан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хянаж, шийдвэрээ гаргасан байдаг. Шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Л.Болдыг ТЕГ-ын дарга Б.Хурцыг гүтгэсэн гэж үзэн, түүнээс уучлалт гуйх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.

-Дээд шүүхээс УИХ-ын гишүүн Л.Болдыг буруутгасан шийдвэр гаргасан тухай мэдээлэл цацагдаж байна. Энэ тухай тодруулж өгнө үү?

-УИХ-ын гишүүн Л.Болд 2017 оны арваннэгпүгээр сарын 15-ны өдрийн байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохтой холбоотой асуудалд УИХ-ын гишүүний тухай хуулийн 7.1.11 дүгээр зүйлд заасан “УИХ-ын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал дүгнэл гаргах” эрхээ эдэлж өөрийн байр суурийг илэрхийлсэн.

УИХ-ын гишүүний хэлсэн үгийг Б.Хурц өөрийг нь гүтгэсэн, надаас уучлалт гуйх ёстой хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дээд шүүх хангасан шийдвэр гаргаад байгаа. 

-Тухайн үед Л.Болд гишүүн байнгын хорооны хурал дээр юу гэж хэлсэн бэ?

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, маш ховор төрлийн хүнд өвчнөөр шаналж, гэртээ хэвтэрт байсан хүнийг АТГ-аас ирж мэдүүлэг өгөхгүй бол шоронд хийнэ шүү гэж айлгаж, дөрвөн давхарт гаргаж байцаалт авсан, мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг мөн л сэтгэл санааны дарамтад оруулсан, улмаар энэ хоёр хүн хэрэг нь цагаадсан хэдий ч хоёул бие, сэтгэлийн хүнд дарамтад орж таалал төгссөн гэх асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болд хурцаар шүүмжилж, энэ хүмүүсээс хэн уучлал гуйх вэ, Монголын төр яаж энэ хүмүүсээс уучлал гуйх вэ гэдгийг асуусан байдаг. БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын даргаар нь ажиллаж байсан цаг хугацаанд, энэ байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн үйлдлийн талаар тодруулсан.

Үүнийг л Б.Хурц нэр хүндэд нь халдсан хэмээн үзэж шүүхэд хандсан ба Дээд шүүхээс нотлох баримт цуглуулах бидний хүсэлтээс ямар ч үндэслэлгүй татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөнөөс гадна, хүний эрхийг боомилсон үйлдэл болсон байна. Нэг ёсондоо нотлох баримтыг ил болгохоос шүүх айдаг болжээ. Ямар ч цаг үед, ямар ч нийгэмд шүүх байгууллага нь нотлох баримтыг үндэслэн шударга үнэнийг дэнсэлдэг гэдгийг хүмүүс бүгд л мэдэх байх. Гэтэл Монголд шүүх байгууллага хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэхээс татгалзаж, хэргийг шийдвэрлэх нотлох баримт дутуу байхад шүүх хурал хийгээд шийдвэр гаргачихаж байна.

-Ямар нотлох баримтаас татгалзсан гэж ойлгох вэ?

-АТГ, ТЕГ-т хилс хэргээр шалгагдаж байгаад нас барсныг нотлох, хүнд өвчтэй байхад нь 4 давхарт гаргаж байцаасныг гэрчийн мэдүүлгээр нотлох, Солонгос улсад алба хашиж байсан хүнийг үндэслэлгүйгээр дуудаж авчран байцааж сэтгэл санааны хүнд хохирол учруулсныг  нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулахаар шүүхэд хүсэлт тависныг Дээд шүүх хүлээж авсангүй. Улсын дээд шүүхийн 2018 оны нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой зөвлөмж байдаг, тэр нь Шүүгч нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууринаас судалж үнэлнэ. Маргааны эцсийн шийдвэрлэлтэд сонирхолгүй байх явдал нь шүүхэд нотлох баримтыг тал бүрээс үнэлэх боломжийг олгодог” гэж зөвлөсөн байна. Гэтэл шүүгч нар нэг талын байрь сууринаас хандаж мөн эцсийн шийдвэрийг хэдий нь гаргачихсан байр суурьтай байсан гэх хандлагыг харуулсан.

-Шүүхийн өмнөх шатанд ямар шийдвэр гарсан бэ?

-Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийн маш том процессын алдаа гаргаж Б.Хурцын нэхэмжлэлийг хангасугай гэсэн шийдвэр гаргасан юм. Харин Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт хууль зөрчсөн үйлдэл байгааг тогтоож хүчингүй болгосон, улмаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг юм. Харин Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

-Энэ хэргийг авч хэлэлцсэн Дээд шүүхийн бүрэлдэхүүн болох таван шүүгчийн гурав нь өчигдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 гишүүний дотор багтсан байна?

-Энэ тухай сошиалаас сая харлаа. ҮАБЗ-ийн Зөвлөмжийн үндсэн дээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн юм байна. Энэ 17 шүүгч нь авлигын хэрэгт холбогдсон, нотлох баримтууд нь байгаа гэдгийг УИХ-ын дарга ч зарласан байна. Тэдний дотор Б.Хурцын нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан шүүгч нар багтсан нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй, эртнээс аль нэг талд үйлчлэх шүүгч нарыг энэ хэрэгт томилсон байх гэх хардах сэтгэгдэл төрүүлээд байна.

-Хэдэн сарын өмнө Л.Болд гишүүн шүүхэд ялалт байгуулсан тухай мэдээлэл гарч байсан?

-Б.Хурц нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Л.Болд гишүүнийг Хойд Солонгостой холбоотой, зэвсгийн наймаа хийсэн гэх мэтээр үндэслэлгүйгээр аймшигтай гэмт хэрэгт гүтгэснийг нь шүүхээс тогтоосон. Яаж ч үзээд ямар ч нотлох баримтгүй, хий хоосон гүтгэлэг байсан тул шүүхээс Л.Болд гишүүний гутаагдсан нэр төрийг сэргээх, Б.Хурцаар уучлал гуйлгах шийдвэр гаргаж байсан юм. Энэ бол та бид хоёрын өмнө нь ярьсан хэргээс тусдаа асуудал гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН БАЙР СУУРИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Даагий(202.70.34.38) 2019 оны 07 сарын 02

Болдоо чи Батлах хамгаалахын сайд байхдаа хойд солонгост зэвсэг зарснаа санахгүй байгаа юм уу худлаа бол чи гэрчилэх хэрэгтэй шүү дээ худлаа би тэгээгүй гээд худлаа сонгуулийн шоу хийхээ больж үз новшоо

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
ХАРААЛЧ(202.179.24.99) 2019 оны 06 сарын 30

ХУРЦ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ДАЙСАН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТАЛЫНХ БОЛОХООРОО ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ УРВАГЧ МӨНӨӨС МӨН ДӨӨ.ЦААЗЫН ХУУЛЬТАЙ БАЙСАН БОЛ ЭЛБЭГЭЭТЭЙ НЬ ДҮҮЖЛЭХ БАЙСАН ЮМ.АРААС НЬ ГЭР БҮЛИЙ НЬ ТАМЫН ДЭЭДЭЭР ТАМЛАН ЗОВООЖ ЭНЭ ХОРВООД ТӨРСӨНДӨӨ ХАРАМСАН ҮХҮҮЛЭХ БАЙСАН БАЙХ ШҮҮ. ГЭХДЭЭ Л 80%-ТАЙ БИЕЛЭГДЭХ БАЙХ ШҮҮ.

1  |  0
Zochin(103.26.193.159) 2019 оны 06 сарын 30

Aaaa Boldiin zuv bausan bol zuv shiudver baihnerr kkkkk

0  |  0
зочин (64.119.24.14) 2019 оны 06 сарын 29

муу бол хойт талын хар овоохой гэдэг шиг зүйл болох нь дээ нотлох баримт гэж юу байдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч та эрхбиш мэднэ биз дээ

0  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин (43.242.243.129) 2019 оны 06 сарын 29

Шуухэд ард тумний итгэл алдарсаар дээдэст уйлчилдэг хуулийн емне бугд тэгш эрхтэй гэсэн зарчим алдагдсан

1  |  0
Зочин(109.70.100.26) 2019 оны 06 сарын 29

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдйиг, дээд шүүхийн танхимын шүүгчдийг яаж ч сольсон хамгийн мөнгөний ашигтай суудлууд болхоор шударга болгож өөрчлөхөд тун хэцүү болж.

1  |  0
Зочин(109.70.100.26) 2019 оны 06 сарын 29

Монголд шүүгчийн шүүхийн хараат бус байдлыг хамгаалах гээд л зөндөө хууль заалт байдгаас хараат бус шийдвэр гаргаж байгаа шүүгчээс шүүгдэгчийг хамгаалах юу ч байхгүйгээс ингэж мангар зүйл болоод байна. Ялангуяа дээд шүүх хамгийн будлиантай байх шиг байна.

2  |  0
Зочин(43.250.126.130) 2019 оны 06 сарын 28

Хулгайч Баттулга Хурцын тал учраас шүүх чадахгүй ээ.

0  |  1
Зочин(43.250.126.130) 2019 оны 07 сарын 02

БХЯ ны сайд байхдаа хойд Солонгост зэвсэг зарсан чинь үнэн юм уу Болдоо. Худлаа гээд батлах хэрэгтэй ш дээ.

0  |  3
Зочин(122.201.21.114) 2019 оны 07 сарын 01

Мафийн гар хөл болж байсан Хурцыг өнөө л мафийн шүүгч шүүсэн байна шүү дээ, үүнийг болиулж чадахгүй төр засаг нь маш өрөвдөлтэй харагдаж байна, төрийн эрх баригчид мафийн шүүгч нараа яагаад зайлуулахгүй байгаа нь маш сонирхолтой байна

4  |  0
Top