ЗАСГИЙН ГАЗАР: "Чингис" хааны музейг байгуулахыг даалгалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Засгийн газар яг одоо /2019.06.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис" хааны музей байгуулахыг даалгалаа.

Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт дээрх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг үүрэг болголоо.

Ийнхүү анх удаа "Чингис" хааны музейг байгуулах шийдвэрийг гаргалаа. Энэ мэтчлэн Засгийн газраас түүх соёлоо, өв уламжлалаа хойч үедээ болон жуулчдад зориулан бүтээн байгуулах ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мие(66.181.189.137) 2025 оны 03 сарын 13

Хахахихихэхэ

1  |  0
зочин(183.177.99.94) 2025 оны 03 сарын 13

Ямар сайхан мэдээ вэ

1  |  0
zochin(185.220.101.44) 2025 оны 03 сарын 13

Bayrllaa bid heniii achaar iiim uudam gazar nutagtaa baiga gdgee martaj bolhgui mongoliin baituga delhiid aldartai hvn shvvde ulsdaa 1 muzuich boltuga barih heregtei

1  |  0
admin(183.177.99.94) 2025 оны 03 сарын 13

mongol tvmnii hamgiin aguu hvn shvde saihan hereg bna tvvhe martsan hvn sarmagchin luga adil gdg shvvde

1  |  0
Top