Видео: Эмэгтэй сагсчид хоёр ялагдаад байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Голландын Амстердам хотод үргэлжлэн явагдаж байна. Манай улс эрэгтэй, эмэгтэй багаар анх удаагаа ДАШТ-д оролцож байна.

Эрчүүдийн хувьд гараагаа тун амжилттай эхлүүллээ. Тэд эхний  тоглолтдоо ОХУ-ын шигшээ багийг 14:12, дараагийн тоглолтод  Эстонийн багийг 20:17 харьцаагаар буулгаж авлаа.

Харин эмэгтэй баг эхний тоглолтоо Ираны багтай хийж, 18:19 харьцаагаар тун харамсалтай ялагдсан бол дараа нь Румыний шигшээд 4:22 харьцаатай ялагдлаа.

1. Монгол - Орос (эр) - Хожсон (14:12)

2. Монгол - Иран (эм) - Хожигдсон (18:19)

3. Монгол - Румын (эм) Хожигдсон (04:22)

4. Монгол - Эстони (эр) Хожсон (20:17)

Тоглолтын хуваарь

6-р сарын 20

16:20 Монгол (эр) – Пуэрто Рико

19:50 Монгол (эр) – Украин

17:15 Монгол (эм) – Чех

18:55 Монгол (эм) – Испани

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top