"Мөрөөдөл"-ийн хөлбөмбөгийн баяр

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, "Дуулиан 2020" ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Грассрүүтс" хөтөлбөр "Мөрөөдөл" Олон улсын хүүхдийн зусланд хэрэгжлээ.

"Мөрөөдөл" зуслангийн хоёрдугаар ээлжийн амралтад "Дуулиан 2020" ТББ хамт олон "Грассрүүтс"-ээр дамжуулан хүүхдүүдийг хөлбөмбөгт хайртай, дуртай болгох олон хөгжилтэй тоглоом тоглуулдаг. МХБХ-ны зүгээс гардуулсан бөмбөг, хувцас хэрэглэлээр хүүхэд багачууд тоглож, ирээдүйд үндэсний шигшээ баг, дээд лигийн клубүүдэд тоглодог шилдэг хөлбөмбөгчин болох мөрөөдлийнхөө очийг асаадаг юм.

"Грассрүүтс" арга хэмжээнд МХБХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Б.Болд, "Их Талын Дуулиан" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар, "Мөрөөдөл" ОУ-ын хүүхдийн төвийн захирал А.Цогтмагнай нар оролцож, хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхэд багачуудтай нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top