БАЯНХОНГОР: Улсын гарьд П.Сүхбат агсны нэрэмжит барилдаан болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын Гарьд Пунцагийн Сүхбат агсаны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын зургаадугаар сарын 5-нд Баянхонгор аймагт болно. Бөхийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулах ажээ. П.Сүхбат агсан нь Улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн шилдэг гарьдуудын нэг юм.

Баянхонгор аймаг нутаг орноосоо төрөн гарсан нэр алдарт бөхчүүдийн нэрэмжит барилдааныг ийнхүү уламжлал болгож зохион байгуулж байхаар тогтсон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top