Судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнийг “Соёлын элч”-ээр батламжиллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

“Супер нэгдлийн онол”-ыг нээсэн эрдэмтэн, судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэд Монгол Улсын Соёлын элч батламж олгох ёслол өнөөдөр /2019.05.15/ Гадаад харилцааны яаманд боллоо. Батламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулсан бөгөөд “Монголын шинжлэх ухааны судалгааг ахиулж, олон улсад нэр хүндтэй бүтээл туурвисан явдалд талархан Соёлын элчээр томилж байна. Цаашид олон эрдэм шинжилгээний бүтээл туурвин Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсье” хэмээв.

Монгол Улсын Соёлын элч, судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэ энэ үеэр “Намайг 1970 онд цэргээс халагдсаны дараа ГХЯ-нд ажиллах хүсэлт тавьж байсан. Тухайн үед би цалин өндөр гээд уурхайг сонгож байлаа. Гэтэл 49 жилийн дараа ГХЯ-нд ажиллах хувьтай байж. Би шинжлэх ухааны эцсийн онолыг боловсруулаад байна. Дэлхий нийтээрээ эцсийн онолыг хайж байгаа. Монгол Улс цаашид энэ онол руу явна. Энэ бол онолын физикт хамаарах зүйл боловч үнэмлэхүй математикийн онол. Эцсийн онолоор би төсөл боловсруулсан. Уг онолоо Монголынхоо дипломатуудад тайлбарлаж, сургалт хийхэд бэлэн байна” хэмээгээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт шинжлэх ухааны эцсийн онолын тухай ном бэлэглэв. Үүний хариуд Д.Цогтбаатар сайд номонд тусгасан онолыг судлан, төрийн бодлогод тусгаж ажиллахаа илэрхийлсэн юм.

Эрдэмтэн судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэ нь "Их гурвалжин", "Супер нэгдлийн онолын үндэс", "Чинад нууцын Монгол орон", "Бид ялав" , "PAX Mongolica" зэрэг бүтээл туурвисан бөгөөд шинжлэх ухааны эцсийн онолыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх Үндэсний төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэрбээр өөрийн зохиол бүтээлдээ эх оронч үндэсний үзлийг шингээж, Монгол үндэстэн, төр улсаа гэх сэтгэхүйг залуу үе, хойчдоо өвлүүлэхийг зорьдог билээ.

"Энэхүү номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч, харийн гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үнэлэмж хараа дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив зохиогч би".  Ч.Эрдэнэ "Их гурвалжин" номноос 2002 он

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.89) 2019 оны 05 сарын 26

Эрдэмтэй эгэл даруу хүн

0  |  0
Цэнгэл(124.67.18.229) 2019 оны 05 сарын 21

За ашгүйдээ, аль эрт л дэмжих шаардлагатай байсан юм. Гэвч одоо юу нь оройтох вэ, Эрдэнээ гуай минь урт наслаж дэлхийд нэрээ дуурсгаарай

0  |  0
1(202.179.24.5) 2019 оны 05 сарын 15

ЯАВ Ч ЛАМ НАРААС ДЭЭР ЮМ БИЧДЭГ

1  |  0
Bayar(202.9.42.152) 2019 оны 05 сарын 15

Buteeld ni yamarch Mathematik bhgui gedgiig ni lav sain medej bna

1  |  1
Д. Болд(122.201.26.172) 2019 оны 05 сарын 15

Шинжлэх ухааны хүнээ дээдлэж байгаад их баяртай байна. Эрдэнээ гуайд итгэл үзүүлж бүтээлийг нь санхүүжүүлэх шаардлагатай болов уу. Танд амжилт хүсье.

1  |  1
Top