Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

2019 оны 04 сарын 14

Богд Уулын Богинын аманд өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 11:17 цагт гарсан түймрийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top